Дэд гарчиг
Преноксдиазин (Prenoxdiazine)
- ATC код
- R05DB18
- Фармакологийн ангилал
- R05DB · Ханиалга дарах бусад эм
- Эмчилгээний бүлэг
- R05 · Ханиад, ханиалгын эм
- Голчлон цэргүй хуурай ханиалгыг богино хугацаанд намдаахад хэрэглэнэ. Их хэмжээний гуурсан хоолойн шүүрэлтэй үед хэрэглэхийг хориглоно.
- Өтгөн цэр гарахад хүндрэлтэй бол цэр шингэлэх эсвэл цэр ховхлох эм шаардлагатай эсэхийг эмч үнэлнэ.
- Шахмалыг бутлах, зажлахгүй бүхлээр нь залгина. Аманд задарвал ам, хоолойн салст түр мэдээ алдаж болзошгүй.
- Өндөр тун нойрмоглох, ядрах болон анхаарал сулрах нөлөөтэй байж болно. Ийм шинж илэрвэл жолоо барих, механизм ажиллуулахаас зайлсхийнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалд зориулсан тусгай тунгийн зөвлөмж тогтоогдоогүй.
- Эмийн нэг хэсэг болон метаболит шээсээр ялгардаг тул бөөрний хүнд дутагдалтай хүнд хэрэглэхийн өмнө эмч тун, хэрэглэх хугацаа болон гаж нөлөөний эрсдэлийг үнэлнэ.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Преноксдиазины ихэнх хэсэг элгэнд метаболизмд орж, цөсөөр ялгардаг.
- Элэгний үйл ажиллагааны алдагдалд зориулсан тусгай тун тогтоогдоогүй тул элэгний хүнд өвчтэй хүнд зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ахмад настанд зориулсан тусгай тунгийн зөвлөмж тогтоогдоогүй.
- Нойрмоглох, ядрах, өтгөн хатах болон унах эрсдэлд нөлөөлөх хавсарсан эмийг харгалзан хамгийн бага үр дүнтэй тун, богино хугацааг сонгоно.
- Ханиалгын шалтгаан тодорхойгүй, удаан үргэлжилсэн эсвэл амьсгал давчдах, халуурах, цуст цэр дагалдсан бол өөрөө эмчлэхгүй.
Жирэмсэн болон хөхүүл үе
Жирэмсэн үед
- Хязгаарлагдмал мэдээлэлд ураг эсвэл нярайд хортой нөлөө илрээгүй боловч зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.
Хөхүүл үед
- Хөхний сүүнд ялгардаг эсэх талаар эмнэлзүйн мэдээлэл байхгүй.
- Зөвхөн эмч эхийн ашиг болон хөхүүл хүүхдийн эрсдэлийг үнэлсний дараа хэрэглэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …