Дэд гарчиг
Пропранолол (Propranolol)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- C07AA05
- Фармакологийн ангилал
- C07AA · Сонгомол бус бета-адренорецепторын хориглогч
- Эмчилгээний бүлэг
- C07 · Бета-адреноблокатор
- Зүрхний цохилт, даралт болон -ийг шаардлагатай үед хянана.
- Астма, хүнд захын судасны өвчин, зүрхний цохилт хэт удаан эсвэл хяналтгүй зүрхний дутагдалтай үед хэрэглэхгүй.
- Гипогликемийн шинжийг далдалж болзошгүй.
- Эмчилгээг гэнэт зогсоохгүй, тунг аажим бууруулна.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, зүрхний цохилт, даралт, будилах болон уналтыг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ. Ургийн өсөлт, зүрхний цохилтыг хянаж, нярайд брадикарди болон гипогликеми илрэх эсэхийг ажиглана.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Нярайг хянаж хэрэглэж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Гипогликеми (Hypoglycemia)
Гипогликеми нь глюкоз буурснаас автономит болон нейрогликопенийн шинж илэрч, хүнд үед бусдын яаралтай тусламж шаарддаг эмнэлзүйн байдал юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …