Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Амлодипин 10мг (Amlodipine 10mg)

    Bristol Laboratories Limited
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Эмийн тун
    10 мг
    Жор бичих эмчийн ангилал
    Үндсэн үнэ: 80 төг
    ЭМД хөнгөлөлт: 80 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 0 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Амлодипин нь кальцийн ионы сувагт хориг үүсгэх бэлдмэл бөгөөд кальцийн удаан сувагт хориг үүсгэснээр зүрхний булчингийн эс ба судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион орохыг саатуулна. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна.
    • Амлодипиныг:
      • Цусны даралт ихдэлт, титэм судасны нарийслийн улмаас цээжээр өвдөх, ховор тохиолдолд Принзметалын стенокардийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
    • Хэрэв цусны даралт их үед амлодипиныг хэрэглэхэд судасны гөлгөр булчин суларч түүгээр цус хялбар дамжиж даралт буурна.
    • Зүрхний булчинд цус хангалттай очиж чадахгүй байгаа үед танд цээжээр өвдөх шинж илэрч болно. Амлодипин нь зүрхний цусан хангамжийг ихэсгэхэд туслана. Амлодипины шахмал нь зүрхнээс шалтгаалсан цээжний өвдөлтийг шууд намдаахгүй.
    • Хэрэв та амлодипин ба бусад кальцийн суваг хориглогч бэлдмэлүүд (фелодипин, нифедипин, нимодипин гэх мэт) болон энэ эмийн найрлаганд орсон бодист харшилтай бол. Энэ үед арьс загатнах, улайх, амьсгал боогдох зэрэг шинжээр илэрч болзошгүй.
    • Хэрэв та зүрхний шок (зүрх цусаа хангалттай шахах чадваргүй болох). Зүрхний шок нь даралт буурах, зүрхний цохилт буурах, зүрх дэлсэх шинжүүдээр илрэнэ.
    • Хэрэв та аортын стеноз (гол судасны хавхлага нарийсах) эсвэл зүрхний шок (зүрх биеэр цусаа хангалттай шахах чадваргүй болох) эсвэл зүрхний шигдээсийн дараах зүрхний дутагдал бол
    • Хэрэв та амарч байх үед болон бага зэргийн ачаалалтай хөдлөх үед цээжээр өвддөг бол (тогтворгүй зүрхний бах)
    • Жирэмсэн эсвэл хөхүүл бол
    • Цусны даралт багасах эмгэгтэй бол шахмал эмийг хэрэглэж болохгүй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 3077