Дэд гарчиг
Ярина (Yarina)
Bayer Weimar GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Дроспиренон + этинилэстрадиол (Drospirenone + Ethinylestradiol)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
3 мг + 0.03 мг · 21 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ. “Онцгой анхааруулга” хэсгийг үзнэ үү
- Ярина®бэлдмэлийг хэрэглэхдээ эмэгтэйд эрсдэлт хүчин зүйлс бий эсэхийг, ялангуяа венийн тромбоэмболи бий эсэх, дааврын гаралтай бусад хавсарсан бэлдмэлтэй харьцуулахад Ярина® бэлдмэлийг хэрэглэх суурин дээр венийн тромбоэмболи үүсэх эрсдэлийг зөв үнэлсний үндсэн дээр хэрэглэх хэрэгтэй (“Онцгой анхааруулга” хэсгийг үзнэ үү).
- Нийлмэл найрлагатай энэ бэлдмэлийг дор дурьдагдсан өвчин эсвэл шинж тэмдэг бүхий хүмүүст хэрэглэхгүй. Мөн нийлмэл найрлагатай жирэмслэлтийн эсрэг дааврын бэлдмэлийг хэрэглээд эхэлсний дараа дор дурьдагдсан шинжүүд ажиглагдвал бэлдмэлийн хэрэглээг нэн даруй зогсооно.
- Хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх хандлагатай эсвэл эрсдэлтэй эмэгтэй
- хураагуур судасны бүлэнт бөглөрөл одоо үүсээд байгаа (бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа) эсвэл урьд нь хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсч байсан өгүүлэмжтэй (жишээ нь гүний венийн тромбоз, эсвэл уушгины артерийн бүлэнт бөглөрөл)
- хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөрэрсдэлтэй (төрөлхийн эсвэл олдмол) хүмүүс. Жишээ нь: идэвхжүүлсэн С уургийн (Лейдений буюу V хүчин зүйлийг оролцуулаад) үйлчлэлд дөжирмөл бол, -ийн дутагдалтай, С эсвэл S уургийн дутагдалтай бол
- том хэмжээний мэс засал хийлгэх болон удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байрлалд байх шаардлагатай бол
- хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөр эрсдэл бүхий хүчин зүйлүүдтэй (өвчинтэй бол)«Онцгой анхааруулга» хэсгээс үзнэ үү
- Тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх хандлагатай эсвэл эрсдэлтэй эмэгтэй
- тараагуур судасны бүлэнт бөглөрөл одоо үүсээд байгааэсвэл урьд нь тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсч байсан өгүүлэмжтэйбол (жишээ нь зүрхний шигдээс, бах зэрэг өвчтэй)
- тархины цусан хангамжийн дутагдал – тархинд цус харвасны дараах байдал, урьд нь ийм байдал үүсч байсан өгүүлэмжтэй хүн, эсвэл тархинд цус харвалт үүсч болох эрсдэл өндөртэй (тухайлбал үе үе тархины цусан хангамжийн дутагдалд ордог хүн)
- тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх төрөлхийн болон олдмол эрсдэл бүхий хүмүүс (жишээ нь: цусан дахь гипергомоцистеинеми ба фосфолипидын эсрэг, “эсрэг бие”-ийн хэмжээ өндөр байгаа зэрэгкардиолипин ба “волчаночный”антикоагулянт*)
- урьд нь тархинд голомтот өөрчлөлт, мигрень үүсч байсан өгүүлэмж бүхий хүмүүс эдгээр болно.
- Тараагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэх өндөр эрсдэлд оруулдаг өвчнүүдийг дурьдвал:
- судасны хүндрэл бүхий чихрийн шижин
- хүнд хэлбэрийн артерийн даралт ихдэлт
- липопротеиний солилцоо их хэмжээгээр хямарсан үе
- цусанд триглицеридийн ихсэлт бүхий нойр булчирхайн үрэвсэлтэй, эсвэл үрэвсэж байсан өгүүлэмжтэй
- элэгний хүнд өвчтэй байгаа болон урьд нь өвчилж байсан хүмүүс (элэгний үзүүлэлтүүдийг хэвийн болтол)
- бөөрний үйл ажиллагааны цочмог эсвэл хүнд хэлбэрийн дутагдал
- элэгний хавдар (хортой эсвэл хоргүй хавдар) өвчтэй эсвэл өвдөж байсан хүмүүс
- стероид даавраас хамааралтай хорт хавдар өвчин илэрсэн (жишээ нь: хөхний ба бэлэг эрхтний хавдар) эсвэл сэжиглэж байгаа тохиолдолд
- шалтгаан тодорхойгүй умайн цус алдалттай
- бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшил үүссэн байх
- омбитасвир, паритапревир эсвэл дасабувир зэрэг шууд үйлдэлтэй вирусын эсрэг бэлдмэл, эсвэл тэдгээрийн найрлагатай нийлмэл бэлдмэл хавсран хэрэглэж байх үед («Эмийн харилцан үйлчлэлцэл» хэсгийг үзнэ үү)
- Lapp-лактаза ферментийн төрөлхийн дутагдалтай, фруктоз тохирдоггүй, -галактозын шимэгдэлт алдагдсан хүмүүст тус тус хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Эм
Антитромбин III (Antithrombin III)
Тромбозын эсрэг эм › Гепарины бүлгийн антикоагулянт
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Мигрень (Migraine)
Мигрень нь толгой таллан лугшиж өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүдээр илэрдэг, ямар нэгэн органик шалтгаангүй анхдагч толгойн өвдөлт буюу толгойн бие даасан өвдөлтүүдийн нэг хэлбэр юм.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Цочмог панкреатит (Acute Pancreatitis)
Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь ихэвчлэн цөсний хүүдийн чулуу болон архины шалтгаанаар үүсгэгддэг, хэвлийн өвдөлт ба сийвэн дэх нойр булчирхайн ферментүүдийн ихсэлтээр илэрдэг үрэвсэлт өвчин юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал