Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Атенолол болон бусад бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлд эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
- Зүрхний булчингийн сулрал (зүрхний илэрхий дутагдал)
- Тосгуураас ховдол руу чиглэсэн дамжуулах тогтолцооны эмгэг өөрчлөлт (зүрхний хоригийн 2 болон 3-р зэрэг)
- Синусын занилааны сулралын хамшинж
- Синусын зангилаа ба тосгуурын хоорондох дамжуулах тогтолцооны эмгэг (синоатриаль хориг)
- Эмчилгээг эхлэхийн өмнө тайван үеийн судасны цохилт 1 минутад 50-с цөөн (брадикарди) байх
- Цусны даралт хэт бага байх (гипотони: систолын даралт 90 мм.муб-с бага)
- Цус хэт хүчилших (ацидоз)
- Захынцусны эргэлтийн эмгэгийн хожуу үе
- МАО ферментийг саатуулдаг бэлдмэлтэй хамт хэрэглэх (МАО В ферментийг саатуулагчаас бусад)
Атенололын эмчилгээний үед верапамил ба дилтиаземын бүлгийн кальцийн сувгийг хориглогч бэлдмэл эсвэл хэм алдагдлын эсрэг бусад бэлдмэлийг (дизопирамид гэх мэт) венийн судсанд тарьж хэрэглэхийг цээрлэнэ (эрчимт эмчилгээнээс бусад тохиолдолд).