Дэд гарчиг
Целеби (Celeby)
Nexpharm Korea Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Целекоксиб (Celecoxib)
Тун ба савлагаа
200 мг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 620 төг
- ЭМД хөнгөлөлт
- 434 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 186 төг
- Целекоксибийг насанд хүрэгсдийн остеоартрит, ревматоид артрит, анкилозийн спондилитийн үед өвдөлт намдаах зорилгоор шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Циклоксигеназа-2 (ЦОГ-2) ферментийг сонгомолоор дарангуйлах бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэхдээ өвчтөний бие махбодийн онцлогоос шалтгаалсан эсрдэлийг тооцно.
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон бусад бодист хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
- Бүрээс: Лактоз гидрат, натрийн лаурил сульфат, повидон, натрийн кармелоз, магнийн стеарат.
- Бүрээсийн бүрхүүл: Цармцмаг, титаны давхар исэл, натрийн лаурил сульфат.
- Сульфонамидын бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Ходоодны шархлаа сэдэрсэн болон ходоод-гэдэсний замаас цус алдаж байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
- , ЦОГ-2 болон бусад үрэвслийн эсрэг стеройдийн бус бэлдмэлүүдийг хэрэглэсний дараа багтраа өвчин, хамрийн салстын цочмог үрэвсэл, хамрын ургацаг, судас-мэдрэлийн гаралтай хаван, арьсны харшлын тууралт зэрэг харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай эхэд хэрэглэхийг хориглоно. Эмнэлзүйн туршилтаар 2 төрлийн амьтны урагт Целекоксиб нь ургын хөгжлийг дарангуйлдаг нь тогтоогдсон. Жирэмсэн эхэд үзүүлэх эрсдэл нь тодорхойгүй тул эрсдлийг үгүйсгэхгүй.
- Хөхүүл эхэд хэрэглэхгүй.
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал ( сийвэн дэх альбуминий хэмжээ >25г/л эсвэл Чайлд-Пу-н үнэлгээ ≥ 10 оноо) –ын үед хэрэглэхийг хориглоно.
- Бүдүүн гэдэсний үрэвсэл, зүрхний агчил бүхий дутагдал (-II-IV)-ын үед хэрэглэхийг хориглоно.
- Креатининий клирэнс 30 мл/мин–аас бага бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Зүрхний шигдээс, захын судасны эмгэг болон тархиний судасны эмгэгүүдийн үед хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Ревматоид артрит (Rheumatoid arthritis)
Шалтгаан тодорхойгүй, аутоиммун, даамжрах явцтай архаг үрэвсэлт өвчин. Үеийг сонгомолоор гэмтээхээс гадна уушги, зүрх, бөөр, судас гэх мэт бусад эрхтэн тогтолцоог давшингуй гэмтээдэг.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
NYHA
New York Heart Association – Нью-Йоркийн зүрхний холбоо
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.