Нэвтрэх
  • КоВалсар-Денк 160/12.5мг (CoValsar-Denk H 160/12.5mg)

    160 мг / 12.5 мг
    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 530 төг
    ЭМД хөнгөлөлт: 159 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 371 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт
    • КоВалсар-Денк 160/12.5 нимгэн бүрхүүлтэй шахмал нь валсартан болон гидрохлортиазид хэмээх 2 үйлчлэгч бодис агуулдаг. Эдгээр бодисууд нь цусны өндөр даралтыг (цусны даралт ихсэлт) хянахад тусална. 
      • Валсартан нь “ангиотензин II-ийн рецепторыг хориглогч” эмийн бүлэгт хамаардаг бөгөөд цус ны өндөр даралтыг хянахад тусалдаг.Ангиотензин II нь судсыг нарийсгаж улмаар цусны даралтыг ихэсгэдэг бие махбодод үүсдэг бодис юм. Валсартан нь ангиотензин II-ийн энэ үйлдлий гхориглодог. Үүний үр дүнд цусны судас өргөсөж цусны даралт буурна. 
      • Гидрохлортиазид нь тиазидын бүлгийн шээс хөөх эмийн бүлэгт (түүнчлэн “усан шахмал” гэдгээр нь мэддэг) хамаардаг. Гидрохлортиазид ялгарах шээсний хэмжээг нэмэгдүүлж цусны даралтыг бууруулдаг. 
    • КоВалсар-Денк 160/12.5 бэлдмэлийг найрлага дахь бодисуудыг дангаар нь хэрэглэхэд хангалттай хянагдахгүй байгаа цусны даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. 
    • Цусны даралт ихэссэнээр зүрх ба артерийн судасны ачаалал ихсэнэ. Хэрэв эмчлэхгүй бол энэ нь тархи, зүрх, бөөрний цусны судсыг гэмтээж улмаар цус харвалт, зүрх ба бөөрний дутагдалд хүргэнэ. Түүнчлэн цусны өндөр даралт ньзүрхний шигдээсийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Цусны даралтыг хэвийн хэмжээнд хүртэл бууруулснаар эдгээр эмгэг  үүсэх эрсдлийг багасгана. 
    Эсрэг заалт
    • Үйлчлэгч бодис, сульфонамидын уламжлалын бэлдмэл (химийн бүтцийн хувьд гидрохлортиазидтай хамаатай бодис), шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсэгт жагсаасан)  харшилтай  хүмүүс 
    • 3 сараас дээш хугацаатай жирэмсэн эмэгтэйчүүд (КоВалсар-Денк 160/12.5бэлдмэлийг жирэмсний эрт үед хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Жирэмсэн үеийн хэрэглээ хэсгээс үз) 
    • Хүнд явцтай элэгний эмгэгтэй хүмүүс 
    • Хүнд явцтай бөөрний эмгэгтэй хүмүүс 
    • Шээсний ялгаралт саатах 
    • Хиймэл бөөртэй эмчилгээ хийлгэж буй хүмүүс 
    • Эмчилгээнээс үл хамааран цусан дахь натри ба калийн түвшин хэвийн хэмжээнээс бага эсвэл цусан дахь кальцийн хэмжээ хэвийн хэмжээнээс  их байгаа бол 
    • Тулай өвчтэй хүмүүс 
    • Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай болон алискирен агуулсан цусны даралт бууруулдаг бэлдмэл хэрэглэж буй  хүмүүс  

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл