Дэд гарчиг
Далацин Ц (Dalacin)
Pfizer
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- C, D
- Олон улсын нэршил
- Клиндамицин (Clindamycin)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,630 төг
- ЭМД хөнгөлөлт
- 489 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,141 төг
Клиндамицинд мэдрэг бактериар (Staphylococcus, Streptococcus, Pneumococcus зэрэг грам эерэг агаартан ба агааргүйтэн бактери, Chlamydia trachomatis) үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар. Дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл
- Дунд чихний үрэвсэл, улаан эсэргэнэ.
- Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, плеврийн эмпием, уушигны буглаа
- Арьс ба зөөлөн эдийн халдварт өвчин: батга, хатигшил, арьсан доорх өөхөн эдийн халдвар, импетиго, буглаа, халдварлагдсан шарх, бэлдмэлд мэдрэг бактериар үүсгэгдсэн арьс ба зөөлөн эдийн өвөрмөц халдвар ёлом, гөгий (ганц хуруутах).
- Яс ба үе мөчний халдвар: остеомиелит, үжилт артрит
- Эмэгтэйчүүдийн халдварт өвчин: эндометрит, арьсан доорх өөхөн эдийн халдвар, үтрээ орчмын эдийн халдвар, үр дамжуулах гуурс ба өндгөвчний буглаа, сальпингит, бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлт өвчин. (грам сөрөг агаартан үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бактерийн эсрэг эмтэй () хавсарч хэрэглэнэ.)
- Chlamydia trachomatis-р үүсгэгдсэн умайн хүзүүний халдварт өвчний дан эмчилгээнд.
- Хэвлийн хөндийн халдварт өвчин: хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хөндийн буглаа (Грам сөрөг агаартан үүсгэгчийн эсрэг үйлчилдэг бактерийн эсрэг эмтэй (гентамицин) хавсарч хэрэглэнэ.)
- Үжил ба эндокардит
- Амны хөндийн халдвар: шүдний холбоосын буглаа болон шүдний холбоосын үрэвсэл (перидонтит).
- ДОХ-той өвчтөний токсоплазмозын гаралтай энцефалит (стандарт эмчилгээ зохидоггүй өвчтөнд пириметаминтай хамт хэрэглэх)
- ДОХ-той өвчтөний пневмоцист бүхий уушгины үрэвсэл (стандарт эмчилгээ зохидоггүй буюу үр дүнгүй байгаа өвчтөнд хамт хэрэглэх)
- Олон эмэнд тэсвэртэй Plasmodium falciparum-аар үүсгэгдсэн маляри (дангаар нь болон ба хамт хэрэглэнэ.)
- Пенициллинд хэт мэдрэг өвчтөний эндокардитын урьдчилан сэргийлэх
- Клиндамицин, линкомицинд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.
Херпес симплекс вирусийн халдвар (Herpes simplex virus infections)
Херпес симплекс вирусийн 2 төрлийн генотип херпес симплекс вирус хэв шинж 1 (HSV-1), хэв шинж 2 (HSV-2) хүнд халдварладаг. Дэлхий дахинд серо тархалт өндөр, нийт популяцийн 90%~д нь эсрэг бие илэрдэг. Нийт тохиолдлын 60% нь HSV-1 ийн халдвар буюу уруулын херпес эзэлдэг.