Дэд гарчиг
Доксон (Doxon)
Монос эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Капсул
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Доксициклин (Doxycycline)
Тун ба савлагаа
100 мг · 10 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 520 төг
- ЭМД хөнгөлөлт
- 156 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 364 төг
Бэлдмэлд мэдрэг бактериар үүсгэгдсэн дараах халдварын гаралтай үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Амьсгалын зам, чих хамар хоолойн халдвар (гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл, хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар, хэнгэргэн хальсны үрэвсэл, микоплазм, риккетси, хламидаар үүсгэгдсэн уушигны зарим халдвар)
- Шээс бэлгийн замын халдвар (Chlamydia, Ureaplasma urealyticum-аар үүсгэгдсэн шээсний сүвний үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл, хүндрэлгүй заг хүйтэн, эм бэлэг эрхтэний халдвар, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү, шээсний замын халдвар)
- Хоол боловсруулах зам (холер, Campylobacter, Yersinia ба Shigella-аар үүсгэгдсэн халдвар) ба цөсний замын халдвар
- Арьсны өвчин (хүнд явцтай энгийн батга, улаан батга), Chlamidia-аар үүсгэгдсэн нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома
- Borrelia-аар үүсгэгдсэн өвчин (архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин)
- Бруцеллёз, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины granuloma зэрэг ховор тохиолдох халдвар
- Бусад эмгэг (гэдэсний шимэгдэлт өөрчлөгдөх, Уиплийн өвчин зэрэг шимэгдэлтийн алдагдлын хам шинж, хоол боловсруулах явц хямарсантай холбоотой эмгэг)
- Мэс ажилбарын дараах идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
- Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Мөөгөнцөрийн өвчний үед
- Лактоз үл тэвчих, лактаза ферментийн дутагдлын үед
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдлын үед
- Лейкопенитэй өвчтөнд
- Хөхүүл эх, жирэмсэн үед
- 8 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
