Дэд гарчиг
Эманера (Emanera)
KRKA d.d., Novo Mesto
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Эзомепразол (Esomeprazole)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Эманера® агуулагдах идэвхтэй бодис – “протоны шахуурга дарангуйлагч” хэмээн нэрлэгдэх эмийн бүлэгт багтах эзомепразол магни дигидрат юм. Протоны шахуургыг дарангуйлснаар ходоодны хүчлийн ялгарал, агууламжийг бууруулна.
Эманера® гэдсэнд уусдаг бүрээсд бэлдмэлийг насанд хүрэгчидэд дараах заалтаар хэрэглэдэг.
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
- Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсоноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.
- СБҮЭБ (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл) хэрэглээнээс үүдэлтэй ходоодны шархлаа
- Хэрэв та СБҮЭБ хэрэглэх бол Эманера® эмийг ходоодны шархнаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
- Нойр булчирхайн өөрчлөлтөөс шалтгаалсан ходоодны хүчил ихэссэн (Золлингер-Эллисоны хам шинж)
- Ходоодны шархлаанаас цус алдалтын урт хугацааны эмчилгээний дараа дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
12 болон түүнээс дээш насныханд:
- Ходоод улаан хоолойн сөөргөөт эмгэг
- Энэ нь ходоодны хүчил ходоодноос улаан хоолой руу (залгиураас ходоод хүртлэх хэсэг) эргэн орсноор үрэвсэл, цээж хорсолтоор илэрдэг эмгэг.
- Helicobacter pylori шалтгаант ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаат эмгэг. Хэрэв та энэ төрлийн өвчинтэй бол эмч танд бактерийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй хослуулан хэрэглэхийг зөвлөх болно.
Эманера® хэрэглээг хориглоно
- Хэрэв та эзомепразолд эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд харшилтай бол (хэрэглэх зааврын 6-р хэсэгт жагсаасан)
- Хэрэв танд протоны шахуурга дарангуйлагч бусад (, ланзопразол, , ) бэлдмэлийн хэрэглээнд харшил үүсдэг
- Хэрэв та нелфинавир (ХДХВ-ийг эмчлэхэд ашигладаг) агуулсан бэлдмэл хэрэглэж буй бол.
- Дээрх зүйлс танд хамаатай бол Эманера® эмийг бүү хэрэглэ. Хэрэв та энэ талаар сайн мэдэхгүй бол энэ эмийг хэрэглэхээс өмнө эмчээс лавлана уу.
Тусгай заавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Эм уухын өмнө эмчид хандана уу:
- Хэрэв таны арьсан дээр ялангуяа нарны гэрэлд өртсөн хэсэг тууралт гарсан бол эмийн хэрэглээг зогсоон эмчид даруй мэдэгд. Бусад эмгэг нөхцөлүүдийн талаар жишээ нь үе мөчний өвдөлт үүсвэл заавал мэдээлэх ёстой.
Эманера® нь зарим өвчлөлийн шинж тэмдгийг бүдэгрүүлж болно. Тиймээс, хэрэв та эм уухаас өмнө эсвэл дор дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал эмчид яаралтай мэдэгдээрэй:
- Тодорхой шалтгаанаар жин ихээр хасаж буй болон залгихад асуудалтай бол
- Таны ходоод өвддөг эсвэл хоол боловсруулалт алдагдсан
- Цустай бөөлжсөн
- Өтгөн хар өнгөтэй гардаг (цустай ялгадас).
- Хэрэв та Эманера® бэлдмэлийг ууж байгаа боловч өвчний шинж тэмдэг өөрчлөгдөхгүй эсвэл нэмэгдэж байвал эмчид мэдэгдэх нь зүйтэй.
Протоны шахуурга дарангуйлагчидийг, ялангуяа нэг жилээс дээш хугацаагаар хэрэглэх үед шилбэ, бугуй эсвэл нурууны хугарал үүсэх эрсдэл бага зэрэг нэмэгдэж болзошгүй юм. Хэрэв та ясны сийрэгжилттэй эсвэл кортикостероид ууж байгаа бол эмчид хандана уу (ясны сийрэгжилт үүсэх эрсдэл ихэснэ).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Нойр булчирхай (Pancreas)
Нойр булчирхай (НБ) (Eng.: Рancreas, хуучин грек: pánkreas, πᾶν ("pán") - "бүгд", κρέας ("kréas") - "мах") нь уртаашаа хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай эрхтэн юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Пантопразол (Pantoprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Эм
Рабепразол (Rabeprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Эм
Омепразол (Omeprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.