Метронидазол (Metronidazole)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- J01XD01
- Фармакологийн ангилал
- J01XD · Нитроимидазолын уламжлал
- Эмчилгээний бүлэг
- J01 · Системийн бактерийн халдварын эсрэг эм
- Тухайн бүсийн антибиотикийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
- Эмчилгээний үед болон зогсоосноос хойш дор хаяж 48 цаг архи хэрэглэхгүй.
- Удаан эсвэл өндөр тунгаар хэрэглэвэл мэдрэлийн гэмтэл, таталт болон цусны эсийн өөрчлөлтийг хянана.
- Гар хөл бадайрах, тэнцвэр алдагдах, будилах үед эмийг зогсооно.
Ахмад настанд хэрэглэх нь
- Ердийн тунгаар хэрэглэж болох боловч элэг, мэдрэлийн гаж нөлөө болон эмийн харилцан үйлчлэлийг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Зайлшгүй шаардлагатай үед хэрэглэж болно. Трихомониаз эсвэл бактерийн вагинозын үед эхний гурван сард хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Метронидазол хөхний сүүгээр ялгарна. Тун болон эмчилгээний хугацаанаас хамаарч хөхүүлэхийг түр зогсоох эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Корнизол Ай Ви (Kornizol Ai Vi)Coral Laboratories Ltd. · Тарилгын шингэн · 0.5 г-100 млДэлгэрэнгүй
- Корус Метронидазол (Korus Metronidazole)Hankook Korus Pharm Co.,Ltd · Шахмал · 500 мгЭМДДэлгэрэнгүй
- Метрид (Metrid)Otsuka Pharmaceutical India Pvt. Ltd · Тарилгын шингэн · 0.5%-100 млДэлгэрэнгүй
- Метро-БКРС (Metro-BKRS)BKRS Pharma Pvt.Ltd · Тарилгын шингэн · 500 мг / 100 млДэлгэрэнгүй
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.