Дэд гарчиг
Эзомисэф (Ezomisef Bkrs Pharma Pvt Ltd)
BKRS Pharma Pvt.Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Эзомепразол (Esomeprazole)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
20 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Ходоод-улаан хоолойн сөргөө өвчин
- Улаан хоолойн сөргөөт улайлт бүхий үрэвслийг эмчлэх
- Улаан хоолойн үрэвсэлтэй өвчтөнд дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор удаан хугацааны барих эмчилгээ
- Улаан хоолойн үрэвсэлгүй сөргөө өвчний шинж тэмдгийг эмчлэх
- Helicobacter pylori халдварыг устгах антибиотиктой хавсарсан эмчилгээ
- Helicobacter pylori халдвартай дээд гэдэсний шархыг эмчлэх
- Helicobacter pylori халдвартай ходоодны шархтай өвчтөнд дахилтаас урьдчилан сэргийлэх
- Стероид бус үрэвслийн эсрэг эм (циклооксигеназа-2 сонгомол бус болон сонгомол) хэрэглэснээс үүдэлтэй хоол боловсруулах дээд замын шинж тэмдэг (өвдөлт, цанхайх, хорсох)–ийн түр хугацааны эмчилгээ
- Тасралтгүй стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэх шаардлагатай өвчтөн
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоодны шархыг эмчлэх
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод болон дээд гэдэсний шархнаас урьдчилан сэргийлэх
- Золлингер–Эллисоны хам шинжийг эмчлэх
- Ходоод эсвэл дээд гэдэсний шархнаас цус дахин алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэсний дараа барих эмчилгээ
Эзомепразол® хэрэглээг хориглоно
- Хэрэв та эзомепразолд эсвэл бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд харшилтай бол (хэрэглэх зааврын 6-р хэсэгт жагсаасан)
- Хэрэв танд протоны шахуурга дарангуйлагч бусад (, ланзопразол, , ) бэлдмэлийн хэрэглээнд харшил үүсдэг
- Хэрэв та нелфинавир (ХДХВ-ийг эмчлэхэд ашигладаг) агуулсан бэлдмэл хэрэглэж буй бол.
- Дээрх зүйлс танд хамаатай бол Эзомепразол® эмийг бүү хэрэглэ. Хэрэв та энэ талаар сайн мэдэхгүй бол энэ эмийг хэрэглэхээс өмнө эмчээс лавлана уу.
Тусгай заавар, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Эм уухын өмнө эмчид хандана уу:
- Хэрэв таны арьсан дээр ялангуяа нарны гэрэлд өртсөн хэсэг тууралт гарсан бол эмийн хэрэглээг зогсоон эмчид даруй мэдэгд. Бусад эмгэг нөхцөлүүдийн талаар жишээ нь үе мөчний өвдөлт үүсвэл заавал мэдээлэх ёстой.
Эзомепразол® нь зарим өвчлөлийн шинж тэмдгийг бүдэгрүүлж болно. Тиймээс, хэрэв та эм уухаас өмнө эсвэл дор дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал эмчид яаралтай мэдэгдээрэй:
- Тодорхой шалтгаанаар жин ихээр хасаж буй болон залгихад асуудалтай бол
- Таны ходоод өвддөг эсвэл хоол боловсруулалт алдагдсан
- Цустай бөөлжсөн
- Өтгөн хар өнгөтэй гардаг (цустай ялгадас).
- Хэрэв та Эзомепразол® бэлдмэлийг ууж байгаа боловч өвчний шинж тэмдэг өөрчлөгдөхгүй эсвэл нэмэгдэж байвал эмчид мэдэгдэх нь зүйтэй.
Протоны шахуурга дарангуйлагчидийг, ялангуяа нэг жилээс дээш хугацаагаар хэрэглэх үед шилбэ, бугуй эсвэл нурууны хугарал үүсэх эрсдэл бага зэрэг нэмэгдэж болзошгүй юм. Хэрэв та ясны сийрэгжилттэй эсвэл кортикостероид ууж байгаа бол эмчид хандана уу (ясны сийрэгжилт үүсэх эрсдэл ихэснэ).
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Пантопразол (Pantoprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Эм
Рабепразол (Rabeprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Эм
Омепразол (Omeprazole)
Хүчиллэгтэй холбоотой эмгэгийн эм › Протоны шахуургын дарангуйлагч
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Витаминууд (Vitamins)
Витаминууд нь хүний биеийн бодисын солилцооны хэвийн тэнцвэртэй байдлыг хангахад оролцдог олон төрлийн органик бодисууд бүхий том бүлэг.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.