Глимепирид-Денк 2мг (Glimepiride-Denk 2mg)
Хэрэглэх заалт
Чихрийн шижингийн эсрэг эм
Насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл
- Глимепирид Денк 2 нь ууж хэрэглэдэг, чихрийн шижингийн эсрэг, сульфонилмочевины уламжлалын цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл.
- Хоолны дэглэм, биеийн хүчний дасгал, жингийн бууралт зэрэг нь дангаараа хангалттай үр нөлөөгүй байгаа чихрийн шижингийн зарим хэлбэрийн (2 хэлбэрийн чихрийн шижин) эмчилгээнд хэрэглэнэ.
- Тэмдэглэл: Чихрийн шижингийн эмчилгээний үндэс нь эмчийн зөвлөсөн хоолны дэглэм байдаг бөгөөд түүнийг нарийн баримтлах шаардлагатай.
- Өвчтөн Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэж байгаа үедээ хоолны дэглэмийн зааврыг нарийн баримтлах бөгөөд учир нь уг эмийн эмчилгээ нь хоолны дэглэмийг нөхөж чадахгүй.
Эсрэг заалт
Дараах тохиолдолд Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Глимепирид болон бусад зарим эмийн бэлдмэлд (сульфонилмочевины уламжлал, сульфонамид), бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай өвчтөн.
- Инсулин хамааралт чихрийн шижин (1 хэлбэрийн чихрийн шижин)
- Цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр болсонтой холбоотойгоор ухаан алдах буюу ухаан балартах (чихрийн шижингийн ком ба комын урьдал үе)
- Чихрийн шижингийн бодисын солилцооны ээнэгшилгүйдэл (кетоацидоз болон урьд нь уг эмгэгийн өгүүлэмжтэй хүмүүс)
- Элэг ба бөөрний хүнд явцтай эмгэг
Хүнд явцтай бөөрний (диализ-д байгаа) ба элэгний эмгэгтэй өвчтөнд Глимепирид Денк 2 бэлдмэлийг хэрэглэх талаар хангалттай судлагдаагүй. Иймээс эдгээр өвчтөнд инсулин эмчилгээ хийдэг.
Хүүхдийн хэрэглээ
- Хангалттай судалгаа хийгдээгүй учир бэлдмэлийг хүүхдэд хэрэглэхгүй.
Настангуудын хэрэглээ
- Настангуудад гипогликемийн шинж удааширч хоцорч илэрдэг аюултай болохыг анхаарах хэрэгтэй. Хэрэв та энэ насны бүлэгт хамаарагдах бол бэлдмэлийг биеийн байдалдаа нарийн тохируулах ба цусан дахь сахарын хэмжээг тогтмол (ялангуяа эмчилгээний эхэнд) хянах шаардлагатай.