Дэд гарчиг
Ибупрофен-Денк (Ibuprofen-Denk)
Denk Pharma GmbH & Co.KG
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ибупрофен (Ibuprofen)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Ибупрофен Денк нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй [үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ) /хэрэх өвчний эсрэг бэлдмэл] эм. Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
- Үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
- Нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтеревийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
- Нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
- Зөөлөн эдийн хэрэх өвчин
- Гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл.
- Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай:
- Хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл - толгойн өвдөлт, шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт
- Ходоод ба 12 нугалаа гэдэсний шархлаатай хүмүүс, ходоодны ба нарийн гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, идэгдмэл шарх, Кроны өвчин, зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, Ибупрофен болон бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг өвчтөн, Аспирины гаралтай бронхийн багтраа, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, уйланхай, өнгө ялгах чадвар алдагдах, хараа муудах, харааны талбарын согог, глюкоза 6 фосфат дегидрогеназын дутагдал, гемофили, цусны бүлэгнэлт багасах, цусархаг эмзэгшил, жирэмсний гурав дахь 3 сар ба хөхүүл үе, элэг ба бөөрний илэрхий өөрчлөлт, сонсгол муудах, тэнцвэрийн аппаратын эмгэг зэрэгт хэрэглэхийг хориглоно.
- Мөн 12 нас хүртэлх хүүхэдэд болгоомжтой хэрэглэнэ.
- Эсрэг заалт:

Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэрэх өвчин (Rheumatic fever)
А бүлгийн β цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн Стрептококктонсилитис авснаас 2-3 долоо хоногийн дараа хүндрэл хэлбэрээр илрэх системийн үрэвсэлт өвчин.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (Ulcerative colitis)
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл буюу шархлаат колит гэдэг нь шулуун гэдэс, мухар гэдэс, бүдүүн гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэлээр илэрдэг гэдэсний үрэвсэлт өвчин юм.
Кроны өвчин (Crohn's disease)
Кроны өвчин нь тодорхой бус шалтгаантай гэдэсний үрэвсэлт өвчин юм. Шархлаат колитоос ялгаатай нь Кроны өвчин нь бүдүүн гэдсээр хязгаарлагдахгүй бөгөөд хоол боловсруулах замын аль ч хэсэгт тохиолдож болдог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.