Халдварт мононуклеоз (Infectious mononucleosis)
Халдварт мононуклеоз гэж Герпесийн төрлийн вирус болох Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчнийг нэрлэх ба насанд хүрэгчдэд эмнэлзүйн (symptom triad) илрэх онцлогтой байдаг. Эпштейн-Барр вирусын халдвар маш элбэг тохиолддог бөгөөд олон төрлийн өвчнүүд ч үүсгэдэг . Долоо хоногоос хэдэн долоо хоног үргэлжлэх нууц хугацааны дараагаар 1. гүйлсэн булчирхай эсхүл залгиурын үрэвсэл үүсч халуурах 2. тунгалгын булчирхай томрох/хавдах 3. лимфоцитоз + хэвшинжит бус лимфоцитууд ажиглагдах гэсэн гурвалсан шинж илрэх бөгөөд дээрх үндсэн шинжүүдээс гадна өвчний явцад эмнэлзүйд өөр ямар шинжүүд голлон тохиолдож байгаагаар нь булчирхайлаг хэлбэр, тууралтат хэлбэр гэж хоёр ялгаж үздэг. Лабораторийн шинжилгээнд лимфоцитоз, цусны түрхцэнд идэвхтэй мононуклеар лимфоцитууд (Downey's cell, fenestrated cell хэмээн нэрлэгдэх) харагдана.
Гүйлсэн булчирхай эсхүл залгиур үрэвсэлтэй үед хийгдэх зайлшгүй шинжилгээ нь ам, залгиураас сорьц авч бактер илрүүлэх байдаг. Халдварт мононуклеозаар анхдагчаар үрэвссэн хэсэгт бактерийн гаралтай хоёрдогч халдвар үүсэх нь цөөнгүй ба ам, залгиураас авсан сорьцонд нянгийн халдвар тодорхойлогдох үед юм уу хэрэглэснээс халдварт мононуклеозаар өвчилсөн хүмүүст антибиотикын шалтгаант арьсны тууралт үүсэх нь цөөнгүй тохиолддогийг анхаарах хэрэгтэй .
Герпесийн төрлийн вирус болох -1, HSV-2, , CMV зэргийн халдварын үед үүсгэгчийн эсрэг буюу вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ байдаг бол харин -ын халдварын үед дийлэнх вирусын эсрэг эмүүд огтхон ч нөлөө үзүүлдэггүй . Иймд ямарваа вирусын эсрэг эм хэрэглэхгүй байх хэрэгтэй бөгөөд харин бие махбодь, дархлааг хэвийн байлгахад анхаарч өвчнийг аяндаа эдгэхийг хүлээж, гагцхүү шинж тэмдэгийг дарах зорилгоор эмчилгээ хийнэ.
Өвчний хүндрэлүүд хэдий ховор ч маш хүнд байх онцлогтой. Жишээлбэл өвчний ид үед дэлүү томорч улмаар задарч цус алдан өвчтөн амь насаа алдах аюултай учир эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтанд дор байх шаардлагатай. Мөн түүнчлэн олон төрлийн хорт хавдар, лимфомууд нь ЭБВ-ын халдвараас шалтгаалсан буюу халдварт мононуклеозын хүндрэл хэлбэрээр тохиолддог. ЭБВ-ын халдвар авсан хүнд вирус идэвхгүй хэлбэрээр насан туршид хадгалагдах боловч нэгэнт эдгэрсэн тохиолдолд өвчтөн дахин халдварт мононуклеозаар өвчлөхгүй буюу дархлаа тогтдог байна.
- Эпштейн-Барр вирус ()/Epstein Barr virus () = Humanes Herpes-Virus-4 (HHV4)/human gammaherpesvirus 4
- Халдварт мононуклеоз
- Тодорхойлолт: Эпштейн-Барр вирусын халдварыг буюу Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчнийг халдварт мононуклеоз гэнэ.
- Харин ЭБВ-ээр үүсгэгдэх бусад эмгэгүүдийг халдварт мононуклеозын хүндрэлүүд гэж үзнэ.
- Хуучин тодорхойлолт: Эпштейн-Барр вирусын халдварын эмнэлзүйн нэг хэлбэрийг халдварт мононуклеоз гэнэ. Энэхүү эмнэлзүйн хэлбэр нь (symptom triad) тодорхойлогдоно.
- Энэ нь нарийвчилсан шинжилгээ хөгжихөөс өмнө хэрэглэгдэж байсан түүхэн тодорхойлолт хэмээн ойлгож болно.
- Жишээлбэл Германы эмч Emil Pfeiffer 1889 онд хүзүүний хэсгийн тунгалгийн булчирхайнууд болон онцлогтой халууралтыг ажиглан өвчнийг анх тайлбарласантай холбон Pfeiffersches Drüsenfieber буюу Фейферын булчирхайн халууралт хэмээх нэршил үүсч, одоо ч хэрэглэгдэж байна.
- Энэ нь цааш шинжилгээ нарийсч хожим 1920 онд цусны түрхцэнд хэвшинжит бус/өвөрмөц мононуклеар лимфоцитууд үнэмлэхүй ихэссэн дээр үндэслэн халдварт мононуклеоз хэмээн нэрлэх болсон.
- Ижил утгатай нэршил:
- Эпштейн-Барр вирусын халдвар = Халдварт мононуклеоз
- Mononucleosis infectiosa, "kissing disease"
- B27Халдварт мононүклеозInfectious mononucleosis
Тархвар зүй
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Гурвалсан шинж
Нэг өвчний үед нэгэн зэрэг тохиолддог гурван нийтлэг шинжийг гурвалсан шинж (triad) гэнэ; эмнэлзүйн (Beck), гистологийн (Glisson) эсвэл эмгэг жамын (Virchow) гурвал байж болно. Эрт таньж оношлоход ач холбогдолтой.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.