Дэд гарчиг
Клари (Klari)
Medico Remedies Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Кларитромицин (Clarithromycin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
500 мг · 14 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Кларитромицинийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ, Үүнд:
- Архаг бронхитын бактерийн цочмог хүндрэл
- Хэвийн бус бактериар үүсгэгдсэн уушигны үрэвсэл
- Бактерийн гаралтай цочмог (онош батлагдсан)
- Стрептококкийн фарингит ба тонзилит: Зөвхөн бета-лактамуудыг эхний эгнээний эмчилгээнд хэрэглэх боломжгүй эсвэл Streptococcus pyogenes нь кларитромицинд мэдрэг тохиолдолд л хэрэглэнэ.
- ХДХВ халдвартай өвчтөнд M. Avium complex-ийн эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хөнгөн ба дунд зэргийн арьс ба зөөлөн эдийн халдварууд.
- дарангуйлах зорилгоор эсвэл зэрэг хүчил дарангуйлах бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
- Клари-500 бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд хэрэглэх заалттай.
- Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.
- Кларитромицинийг кларитромицин эсвэл макролидийн бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэгшилтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Кларитромициныг Цисаприд, Пимозид, Терфенадин зэрэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг хориглоно. Кларитромицин ба Цисаприд, Пимозид ба Терфенадин зэрэг эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд эдгээр эмийн элгэн дэх бодисын хувирлыг Кларитромицин ба Эритромицин дарангуйлснаар зүрхний хэм алдагдал (QT интервал уртсах, ховдлын тахикарди, ховдлын фибрилляц мөн torsades de pointes) илэрсэн талаар зах зээлийн дараах эмийн харилцан нөлөөлөлд мэдээлэгдсэн. Үхэлд хүргэсэн тохиолдол ч мэдээлэгдсэн. Кларитромицинийг жирэмсний аль ч үед хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хүний Дархлал Хомсдолын Вирус (Human Immunodeficiency Virus)
Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдвар нь маш нарийн төвөгтэй иж бүрдэл эмгэгүүдийг нөхцөлдүүлэн эцэст нь дархлааны архаг хомсдолд хүргэдэг.
Арьс ба зөөлөн эдийн халдвар (Skin and soft tissue infections)
Арьс ба зөөлөн эдийн халдвар нь арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхаргыг хамардаг олон төрлийн эмгэгүүдийн бүлэг юм.