Клеримед 250мг (Klerimed 250mg)
Хэрэглэх заалт
- Кларитромицин нь макролидын бүлгийн антибиотикт хамаарагддаг. Нянгийн халдварыг эмчлэх үйлдэлтэй.
-
- Гуурсан хоолой, уушгины үрэвсэл зэрэг цээжний хөндийн үрэвсэл
- Хоолой ба синусын халдвар
- Арьс ба эдийн халдвар
- 12 хуруу гэдэсний шархлаатай холбоотой хеликобактерийн халдвар
- 12 ба түүнээс дээш настай хүүхэд болон насанд хүрэгсдэд Клеримед-ийг хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Кларитромицинд эсвэл макролидын бүлгийн эм болох азитромицин, эритромицинд, эсвэл бусад найрлагад харшилтай. Эсвэл та бүрэн итгэлгүй байгаа бол эмчээсээ лавлаж асуусны дараа хэрэглэ.
- Мигрений эмчилгээний эрготамин, дигидроэрготамин гэдэг эм хэрэглэж байгаа
- Харшил,ургамлын харшилд хэрэглэдэг терфенадин, астемизол, ходоодны эмгэгийн цисаприд, пимозидыг хэрэглэж байгаа үед хавсарч хэрэглэхэд зүрхний хэм алдагддаг.
- HMGCoA-ын редуктазыг хориглогч, статинууд симвастатин, ловастатиныг хэрэглэж байгаа
- Цусан дахь кали багассан
- Элэг бөөрний хүнд эмгэгтэй
- Зүрхний хэм алдагдалтай
12 наснаас доош настай хүүхдэд тохиромжгүй.
Анхааралтай хэрэглэ:
- Элэг, бөөрний эмгэгтэй
- Мөөгөнцрийн халдвартай эсвэл өртөмхий
- Жирэмсэн, хөхүүл
Аль нэг нь танд хамаарагдаж байвал эмчид хандана уу.