Дэд гарчиг
Кмоксилин хуурай сироп 14:1 (Kmoksilin khuurai sirop 14:1)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
642.9 мг / 5 мл-50 мл · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- , калийн клавуланат шахмалыг насанд хүрэгчид, хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Амьсгалын дээд замын халдвар, дунд чихний үрэвсэл г.м: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Хамрын дайвар хөндийн үрэвсэл: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Арьс, арьсын дайврын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг S.aureus, E. coil & Klebsiella spp омгуудаар үүсгэгдсэн
- Шээс ялгаруулах замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг E.coil & Klebsiella spp., бa Enterobacter spp. омгуудаар үүсгэгдсэн.
- Яс, үений халдвар: остеомиелит г.м
- Бүрэлдэхүүн хэсэг эсвэл бусад бета-лактамуудад (пенициллин, цефалоспоринууд г.м) хэт мэдрэгшлийн урвал (шокыг оролцуулан) бүхий өвчтөнүүд. (Бета-лактамуудад солбицох хэт мэдрэгшил үүсэх эрсдэлтэй.)
- Вирусийн гаралтай эмгэгтэй өвчтөнүүд, ялангуяа халдварт мононуклеоз эсвэл тунгалгын лейкеми зэрэг (арьсны тууралт гарах эрсдэл нэмэгддэг)
- Уг эм эсвэл пенициллинтэй холбоотой шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүд (дахин давтагдах боломжтой)
- Уг эмийг доорх өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Элэгний дутагдалтай өвчтөнүүд (элэгний үйл ажиллагаа дордож болно.)
- Бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн буюу хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүд (Сийвэн дэх концентрац удаан хадгалагдах тул интервалтай хэрэглэх шаардлагатай.)
- Өөрсдөө болон тэдний эцэг эх, ах эгч нар гуурсан хоолойн багтраа, экзантема, чонон хөрвөс гэх мэт харшлын шинж тэмдэг үүсгэдэг биеийн хэв шинж хандлагатай өвчтөнүүд.
- Амаар хоол залгилт муутай өвчтөнүүд, парентерал хооллолттой өвчтөнүүд, өндөр настан, ерөнхий биеийн байдал муу өвчтөнүүд (Аминдэм К-ийн дутагдал үүсч болно).
- Бөөлжилт, суулгалт зэрэг ходоод гэдэсний шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд (эмийг хангалттай шимэгдүүлэх чадваргүй)
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Халдварт мононуклеоз (Infectious mononucleosis)
Халдварт мононуклеоз нь Герпесийн төрлийн вирус болох Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчин ба насанд хүрэгчдэд эмнэлзүйн гурвалсан шинжээр (symptom triad) илрэх онцлогтой.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …