Дэд гарчиг
Кмоксилин хуурай сироп 4:1 (Kmoksilin khuurai sirop 4:1)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
- Эмийн хэлбэр
- Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
36.314 г / 10.376 г-50 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цочмог, архаг бронхит, дэлбэнгийн болон бронхопневмони, эмпием, уушгины буглаа, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл
- Давсагны үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл, бөөрний тэвшинцрийн үрэвсэл
- Аарцгийн хөндийн халдвар, заг хүйтэн
- Хатиг, буглаа, арьсан дорх өөхөн эдийн үрэвсэл, шархны халдвар
- Остеомиелит
- Шүдний халдвар
- Пенициллин, цефалоспорины бүлэг гм бета-лактамын цагираг агуулсан бэлдмэлд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
