Дэд гарчиг
Л-Тироксин Берлин-Хеми (L-Thyroxin Berlin-Chemie)
Berlin Chemie AG /Menarini Group/
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Левотироксин (Levothyroxine sodium)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 200 төг
- ЭМД хөнгөлөлт
- 140 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 60 төг
- Төрөл бүрийн шалтгаант бамбай булчирхайн үйл ажиллагааны багасалтаас (гипотериоз) үүдсэн бамбайн дааврын дутагдал
- Бамбай булчирхайн хоргүй явцтай, эутиреоид томролт ( буюу бахлуур)
- Эутиреоид бахлуурыг тайрч багасгасны дараа дахин томрохоос сэргийлэх зорилгоор
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхижил (гипертериоз)-г бууруулах (тиреостатик)эмчилгээ хийгээд дааврын түвшинг хэвийн (эутиреоз) хэмжээнд оруулсны дараа туслах эмчилгээ байдлаар
- Бамбай булчирхайн хорт хавдрын үед хийгдсэн тайрах мэс заслын дараа даавар нөхөх ба дэмжих эмчилгээний зорилгоор
- Бамбай булчирхайн дааврын сорил тавих зорилгоор тус тус хэрэглэнэ.
L-Тироксин 100 Берлин-Хеми бэлдмэлийг бүх насны хүнд хэрэглэх боломжтой.
- Левотироксинд эсвэл түүний найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст
- Эмчилгээ хийгдээгүй байгаа бамбай булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхжил
- Эмчилгээ хийгдээгүй байгаа бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутмагшил
- Эмчилгээ хийгдээгүй байгаа гипофиз булчирхайн үйл ажиллагааны дутмагшил (энэ нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг учир тохирсон эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг)
- Зүрхний цочмог шигдээс
- Зүрхний булчингийн цочмог үрэвсэл
- Зүрхний булчин ба гялтан хальсыг хамарсан түгээмэл цочмог үрэвсэл
Жирэмсэн эхэд левотироксиныг бамбайн үйл ажиллагааг дарангуйлах (тиреостатик) үйлдэлтэй эмүүдтэй хавсран хэрэглэхийг хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Бамбай булчирхайн хорт хавдар (Thyroid cancer)
Бамбай булчирхайн хорт хавдар нь бамбай булчирхайн тироцит эсвэл парафолликуляр эсүүдээс үүсдэг хорт хавдар юм. Энэ нь ихэвчлэн 30-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Бага насандаа толгой, хүзүүний хэсгээрээ цацраг туяанд өртөх, бамбай булчирхайн хорт хавдрын удамшлын өгүүлэмжтэй байх зэрэг нь хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлс болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.