Дэд гарчиг
Левофлоксацин (Levofloxacin)
Энхийн шүүдэр ХХК
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Левофлоксацин (Levofloxacin)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
0.5%-100 мл · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- (хамрын дайвар хөндийн үрэвсэл), уушги, амьсгалын удаан хугацааны эмгэгтэй хүмүүс, уушгины хатгаа, шээсний замын халдвар (бөөр, давсгийн халдвар), удаан хугацааны халдвар бүхий түрүү булчирхайн үрэвсэл, арьс ба салст, арьсан доорх зөөлөн эдийн халдвар зэрэгт эмчийн заавраар хэрэглэнэ.
- Левофлоксацин болон хинолины бүлгийн бусад эмэнд хэт мэдрэг хүмүүс, хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотой шөрмөсний үрэвсэл илэрч байсан гэх мэт шөрмөсний эмгэгтэй хүмүүс, таталдаа (эпилепси) өвчтэй болон хүүхэд өсвөр насныхан, жирэмсэн хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
- Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс: урьд өмнө нь хинолин эсвэл фторхинолин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглээд ноцтой гаж нөлөө үзүүлж байсан өвчтөнүүдэд левофлоксациныг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
- Фторхинолины уламжлалын бэлдмэл нь бүх насны хүмүүст шөрмөс үрэвсэх болон тасрах эрсдэлийг ихэсгэдэг. Уг эрсдэл нь 60-с дээш насны хүмүүс, кортикостероид хэрэглэж байгаа өвчтөн, бөөр, зүрх, уушги шилжүүлэн суулгасан өвчтөнд илүү илэрдэг.
- Левофлоксацинд ямар нэгэн ноцтой сөрөг урвалын эхний шинж тэмдгүүд илрэх үед хэрэглээг шууд зогсоох хэрэгтэй.
- Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөх: Левофлоксациныг котрикостероидуудтай цуг хэрэглэхэд шөрмөс тасрах үрэвсэх, хэрэглэхэд цус алдах, теофиллинтэй хамт хэрэглэхэд таталт үүсэх, стероид бус үрэвслийн эсрэг эмүүдтэй хэрэглэхэд таталт үүсэх, хэрэглэхэд циклоспорины гаж нөлөө илрэх эрсдэл ихэснэ. Пробенецид ба циметидинтэй хамт хэрэглэхдээ онцгой болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй насанд хүрэгсэд ба настнууд хэрэглэх
- Бэлдмэлийг бага тунгаар хэрэглэж болно.
- Хүүхдэд хэрэглэх
- Бэлдмэлийг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.