Нэвтрэх
  • Метформин Денк 1000 (Metformin Denk 1000)

    1000 мг
    Denk Pharma GmbH & Co.KG
    Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал
    Үндсэн үнэ: 430 төг
    ЭМД хөнгөлөлт: 129 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 301 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    Хэрэглэх заалт

    Метформин Денк 1000бэлдмэл нь насанд хүрэгсэд ба 10-с дээш насны хүүхдийн инсулин хамааралгүй 2 хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн бүлэгт хамаарна. 

    • Метформин Денк 1000  нь цусан дахь сахарын хэмжээг багасгах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд 2 хэлбэрийн чихрийн шижин, ялангуяа илүүдэл жинтэй өвчтөнд хоолны дэглэм барих болон биеийн хүчний дасгал нь дангаараа цусан дахь сахарын хэмжээг хангалттай хянаж чадахгүй байгаа тохиолдолд хэрэглэнэ. 
    • Насанд хүрэгсдэд: Метформин Денк 1000  бэлдмэлийг дангаар нь болон инсулин хийгээд чихрийн шижингийн эсрэг ууж хэрэглэдэг бусад бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно. 
    • 10-с дээш насны хүүхэд ба өсвөр үеийнхэнд: Метформин Денк 1000 бэлдмэлийг дангаар нь болон инсулинтай хавсарч хэрэглэж болно. 
    • Илүүдэл жинтэй 2 хэлбэрийн чихрийн шижин өвчтэй хоолны дэглэм барьж чадахгүй байгаа насанд хүрэгсдэд метформины гидрохлоридыг эхний ээлжийн эмчилгээнд хэрэглэхэд чихрийн шижин өвчний хүндрэл багассан байна. 
    Эсрэг заалт

    Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. 

    • Метформины гидрохлорид болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай хүмүүс
    • Чихрийн шижингийн хүчилшил (ацидоз), комын өмнөх үе
    • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт буюу бөөрний дутагдал
    • Бөөрний эмгэгийг хүндрүүлэх дараах цочмог байдал:
    • Удаан хугацаагаар бөөлжиж суулгасны улмаас үүссэн шингэн алдалт 
    • Хүнд явцтай халдвар 
    • Цусны эргэлтийн коллапс (шок) 
    • Радио идэвхт шинжилгээний үед йоджуулсан рентген тодруулагч бодисыг шижилгээний өмнө ба үед, түүнчлэн шинжилгээнээс хойш 48 цагийн дотор судсанд тарих 

    Бие махбодын эдийг хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж болзошгүй дараах цочмог ба архаг өвчин:

    • Зүрхний ба амьсгалын дутагдал 
    • Зүрхний булчингийн шинэхэн шигдээс 
    • Цусны эргэлтийн коллапс (шок) 
    • Элэгний дутагдал, архины цочмог хордлого, архинд донтох өвчин
    • Хөхүүл үе

    Дараах тохиолдолд Метформин Денк 1000 бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. 

    • Метформины гаж хуримтлал нь сүүний хүчлийн хүчилшил (лактоацидоз) үүсгэж болно. Уг хүндрэл нь хүнд явцтай явагдан комд орох  зэрэг амь насанд аюултай үр дагаварт хүргэн улмаар эмчилгээг зогсооход хүргэнэ. Сүүний хүчлийн хүчилшил нь бэлдмэлийн тунг хэтрүүлэх болон хориглох заалт буюу цээрлэлтийг үл тоомсорлосноос үүсдэг. Иймээс цээрлэлт байгаа эсэхийг сайтар ажиглаж анхаарах хэрэгтэй. 
    • Сүүний хүчлийн хүчилшлийн эхний шинжүүд нь метформиныг хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөөтэй (дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс өвдөх) төстэй байдаг. Уг хүчилшлийн гол шинж болох булчин өвдөж агчих, амьсгаадах, хагас ухаан алдах буюу комд орох нь цагийн дотор илрэх бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжийн эмчилгээ шаардагдана. 
    • Метформин  хуримтлагдаж сүүний хүчлийн хүчилшил үүсэх эрсдэл нь бөөрний үйл ажиллагаанаас онцгой хамаарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх нь Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг явуулах урьдчилсан нөхцөл болно. Иймээс бөөрний үйл ажиллагааг дор хаяж жил бүр цусан дахь креатининий хэмжээгээр үнэлэх бөгөөд шаардлагатай үед  илүү олон дахин шалгана. Хэрэв цусан дахь креатининий хэмжээ хэвийн хэмжээний дээд хязгаарт байвал цусан дахь креатининий хэмжээг жилд дор хаяж 2-4 удаа хянана. Цусан дахь креатининий клиренсийг дангаар нь тодорхойлох нь ялангуяа настай өвчтөнд хангалтгүй. Шаардлагатай үед  креатининий клиренс ба бөөрний үйл ажиллагааг үнэлэх бусад үзүүлэлтийг эмчилгээ эхлэхийн өмнө тодорхойлно. Ялангуяа бөөрний үйл ажиллагааны эмгэгийг дордуулж болзошгүй байдлын (хэрх өвчин ба артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг эмүүдтэй  хамт хэрэглэх) үед болгоомжтой хэрэглэнэ. 
    • Мөн элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө. 
    • Радио идэвхт шинжилгээний үед йоджуулсан рентген тодруулагч бодисыг судсанд тарих нь бөөрний цочмог дутагдалд хүргэж болно. Иймээс  Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг уг шинжилгээнээс 2 өдрийн өмнө зогсоож дараа нь мөн 2 хоног хэрэглэхгүй бөгөөд  зөвхөн бөөрний үйл ажиллагааг дахин шинжилсний дараа буюу хэвийн үед хэрэглэнэ. 
    • Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээг eрөнхий унтуулгатай ба эпидураль мэдээгүйжүүлэлттэй мэс засал хийлгэхээс 2 өдрийн өмнө зогсоох бөгөөд хамгийн эртдээ мэс заслаас хойш 2 хоногийн дараа, эсвэл хооллож эхлэхэд, түүнчлэн бөөрний үйл ажиллагааг дахин шинжилсний дараа буюу хэвийн үед эргэж хэрэглэнэ. 
    • Хэрэв бактерийн болон вирусын халдвар (ханиад томуу, амьсгалын ба шээсний замын халдвар) илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. 
    • Метформин Денк 1000 бэлдмэлийн эмчилгээний үед хоногийн туршид нүүрс усны тогтмол тархалтыг найдвартай хангасан хоолны дэглэмийг үргэлжлүүлэн барина. Илүүдэл жинтэй өвчтөн эмчийн хяналтан дор илчлэг хязгаарласан хоолны дэглэм сахина. 
    • Архи их хэмжээгээр хэрэглэвэл  цусан дахь сахарын хэмжээ багасах (гипогликеми) буюу сүүний хүчлийн хүчилшил үүсэх эрсдэлтэй. Иймээс метформины гидрохлоридын эмчилгээний үед архинаас зайлсхийнэ. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл