Дэд гарчиг
Но-шпа – Опелла Хелскеа Унгар Лтд (No-shpa)
Опелла Хелскеа Унгар Лтд
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Дротаверин (Drotaverine)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цөсний замын гөлгөр булчингийн спазм/агчилт: холецистолитиаз, холенгиолитиаз, холецистит/цөсний үрэвсэл, перихолецистит, холангит, папиллит
- Шээсний замын гөлгөр булчингийн спазм/агчилт: нефролитиаз, шээсний сувгийн чулуу, пиелит, цистит, давсагны тенез
- Туслах эмчилгээний хувьд:
- Ходоод гэдэсний тогтолцооны эд эрхтэний гөлгөр булчингийн агчилт/спазм: ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаа, гастрит, кардиа ба пилорусын спазм, энтерит, колит/бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл, гэдэсний булчин агчилтын шалтгаант өтгөн хаталт, гэдэс цочролын хамшинж (ГЦХ)-өвөрмөц, онцгой шалтгаангүйгээр хэвлийн өвдөлт, өтгөн гадагшлах үйл явцын алдагдлын шинжүүд илэрдэг хоол боловсруулах замын үйл ажиллагааны эмгэг
- Толгой хүчтэй өвдөхөд гэдэсний булчин зангирах
- Эмэгтэйчүүдийн өвчний хувьд: дисменорея-умайн булчин чангарсанаас үүдэлтэй сарын тэмдэгийн үед өвдөх шинж илэрч магадгүй.
- Хэрэглэхийн өмнө шаардагдах мэдээллийн жагсаалт
- Идэвхтэй бодис эсвэл бусад нэмэлт бодисуудад хэт мэдрэмтгий
- Бөөр/элэгний хүнд хэлбэрийн дутагдал
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал (зүрхээр шахагдах цусны хэмжээ багасах хам шинж)
- Удамшлын шалтгаант галактоз үл зохицол, Лаппа лактаз дутагдал/-галактозын шимэгдэлт хямрах
- 6 хүртэлх насны хүүхдүүд
- Хэрэглэхэд шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Цусны даралт багатай хүнд тухайн эм бэлдмэлийг маш болгоомжтой хэрэглэхийг анхаар.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцэх нь:
- , баралгин гэх мэт фосфодиэстераз ферментэд хориглох үйлдэлтэй бэлдмэлүүд нь леводопа- бэлдмэлийн паркинсоны эсрэг нөлөөг бууруулдаг. Тийм учраас Дротавериныг леводопатай хавсран хэрэглэх үед паркинсоны эсрэг нөлөө буурсанаас гар хөлийн үзүүр татваганах, хөшүүн байдал үүсэх зэргээр леводопа эмийн гаж нөлөө давамгайлан илрэх боломжтой.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Эм
Папаверин (Papaverine)
Ходоод гэдэсний үйл ажиллагааны эмгэгийн эм › Папаверин ба түүний уламжлал