Дэд гарчиг
Окскорил (Oxcoryl)
Oxford Laboratories PVT. Ltd
- Эмийн хэлбэр
- Сироп
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
Тун ба савлагаа
2 мг + 4 мг + 100 мг + 0.1 мг-100 мл · 1 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 7,000 төг
- ЭМД хөнгөлөлт
- 4,900 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 2,100 төг
- Хэрэглэх заалт:
- Гуурсан хоолойн багтраа, цочмог болон архаг явцтай бронхит, гуурсан хоолой тэлэгдэх өвчин, атлектаз, эмфизем, уушигны хатгалгаа, хөхүүл ханиад, уушигны цочмог үрэвсэл /пневмония/, гуурсан хоолойн агчил үүсгэх бусад нөхцөл байдал.
- Эсрэг заалт:
- Бэлдмэлийн найрлагад байгаа нэгдлүүдэд хэт мэдрэг байх, тахиаритми, миокардит, зүрхний гажиг, ээнэгшил алдагдсан чихрийн шижин, тиреотоксикоз, глауком, элэг, бөөрний дутагдал, ходоод дээрх гэдэсний сэдрэлийн үедээ байгаа шархлаа өвчин, жирэмсэн, хөхүүл үед.
- Зүрхний дутагдалтай өвчтөн, артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, ходоод дээрх гэдэсний шархлааны намжмал шатандаа байгаа үед болгоомжтой хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Эмийн харилцан үйлчлэл
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Уушгины үрэвсэл (Пневмони/Pneumonia)
Уушгины паренхим болон завсрын эдийг хамарсан халдварын гаралтай цочмог үрэвсэлт өвчнийг уушгины үрэвсэл гэнэ.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Mиокардит (Myocarditis)
Миокард (зүрхний булчин)-ийн үрэвсэлт эмгэгийг миокардит гэнэ. Голдуу залуу насанд тохиолддог ба залуучууд дунд тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааны ойролцоогоор 10% -ийг эзэлдэг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …