Дэд гарчиг
Перофен (Perofen)
Remedica Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Ибупрофен (Ibuprofen)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
400 мг · 10×10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Ибупрофен Денк нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй [үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ) /хэрэх өвчний эсрэг бэлдмэл] эм. Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
- Үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
- Нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтеревийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
- Нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
- Зөөлөн эдийн хэрэх өвчин
- Гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл.
- Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай:
- Хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл - толгойн өвдөлт, шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт
- хэрэв та ибупрофен эсвэл эмийн найрлага дах аль нэг нэгдэлд (6-р хэсгийг үзнэ үү) эсвэл аспирин, бусад өвдөлт намдаах эмэнд харшилтай бол
- хэрэв та ходоодны шархлаатай (эсвэл хоёр ба түүнээс дээш зэрэгтэй) цооролт, цус алдалттай бол
- хэрэв та ибупрофен, аспирин, түүнтэй ижил бүлгийн бэлдмэлийн хэрэглээнд багтраа, арьсны тууралт, хамраас нус гоожих, нүүр хавагнасан өгүүлэмжтэй бол
- хэрэв та өмнө нь СБҮЭБ-н хэрэглээнд ходоод гэдэснээс цус алдах, цооролт үүссэн өгүүлэмжтэй бол.
- хэрэв та бус өвдөлт намдаах СБҮЭБ, аспириныг өдөрт 75 мг-с дээш тунгаар хэрэглэж буй бол.
- хэрэв та хүнд хэлбэрийн элэг, бөөрний эмгэгтэй бол.
- хэрэв та зүрхний асуудалтай, цусны даралт ихтэй, цусны бүлэгнэлтийн эмгэгтэй бол
- хэрэв та амьсгалахад хүндрэлтэй байгаа бол
- хэрэв та жирэмсний сүүлийн гурван сартай бол
- хэрэв та 12 хүртэлх настай бол
- Та эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эм зүйч эсвэл эмчээсээ асуугаарай:
- багтраатай эсвэл багтраатай байсан
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Хэрэх өвчин (Rheumatic fever)
А бүлгийн β цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн Стрептококктонсилитис авснаас 2-3 долоо хоногийн дараа хүндрэл хэлбэрээр илрэх системийн үрэвсэлт өвчин.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Шээсний хүчил ихсэх ба Тулай өвчин (Hyperuricaemia and Gout)
Шээсний хүчил цусанд ихсэх буюу гиперурикемийн улмаас үе хооронд шээсний хүчлийн давс уратын талст хэлбэрээр хуримтлагдан, эмнэлзүйд үений өвдөлт, гэмтлээр илэрдэг эмгэгийг тулай гэнэ.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Ходоодны шархлаа өвчин (Peptic ulcer disease)
Ходоод эсвэл дээд гэдэсний салст бүрхэвч, улмаар салстын доод давхарга, булчин давхаргыг хамарсан, ≥5 мм хэмжээтэй эдийн гэмтлийг шархлаа гэнэ. <5 мм хэмжээтэй бол шалбархай /erosion/ гэнэ.
Гуурсан хоолойн багтраа (Asthma)
Багтраа гэдэг нь амьсгалын тогтолцооны архаг үрэвсэлт өвчин бөгөөд гуурсан хоолойн урвалж чанар өөрчлөгдөж , амьсгал боогдох, гэнэтийн амьсгалын зам бөглөрөлт зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.