Дэд гарчиг
Рибаксан (Ribaxan)
Jeil Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Ривароксабан (Rivaroxaban)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
20 мг · 30 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Зүрхний хавхлагын бус гаралтай тосгуурын фибрилляцтай өвчтөнд түгээмэл бүлэнт бөглөрөл (тромбоэмболи) үүсэх болон тархинд цус хомсролын (ишемийн) цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах зорилгоор.
- Тараагуур судсанд нь бүлэнт бөглөрөл үүссэн хүмүүст, уушигны артерийн бүлэнт бөглөрөл үүсч хүндрэхээс сэргийлэх зорилгоор.
- Гүний венийн судасны бөглөрөл буюу тромбоз (), уушгины артерийн тромбоэмболийн (УАТЭ) эмчилгээ ба тэдгээрийн дахилтаас сэргийлэх зорилгоор
- Өвдөг, түнхний үе солих хагалгаа хийлгэсэн насанд хүрсэн хүмүүст хураагуур судасны бүлэнт бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус насанд хүрэгчдэд хэрэглэнэ.
- ривароксабанд эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшсэн бол
- эмнэл зүйн хувьд мэдэгдэхүйц, идэвхтэй цус алдаж байгаа бол (тухайлбал: тархинд цус харвасан эсвэл ходоод гэдэснээс цус алдаж байгаа)
- элэгний архаг өвчтэйн (Чайлд-Пью В,С ангиллын) улмаас цусны бүлэгнэлтийн чадвар нь буурсан цус алдах мэдэгдэхүйц эрсдэлтэй хүмүүс
- жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй эхчүүд
- энэ эмийн бүрэлдхүүнд лактоза агуулагддаг тул, галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай эсвэл -галактозын шимэгдэлтийн алдагдалтай хүмүүст
- Цус алдах өндөр эрсдэлтэй дараах нөхцөлүүд: ходоод гэдэсний замын шархлаа өвчнөөр өвдөж байсан бол; гавал, тархин дотор нь цус харваж байсан бол; тархи ба нугасны доторх судасны эмгэг өөрчлөлттэй бол; саявтархан тархи, нугас ба нүдэндээ мэс засал хийлгэсэн бол; судасны цүлхэн буюу тархи нугасны том судасны гажиг; оношлогдсон буюу сэжиглэж байгаа улаан хоолойн хураагуур судасны өргөсөлт; тараагуур ба хураагуур судасны (артер-венийн) гажиг хөгжил; цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдар зэрэг цус ихээр алдахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдтэй бол.
- 7) Бусад антикоагулянт эмүүдтэй хавсран хэрэглэх: фракцлагдаагүй (ФГ), бага молекулт гепаринууд (, дальтепарин г.м.), гепарины уламжлалууд ( г.м.), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (, , дабигатран г.м.) зэрэг цус шингэлэх бусад эмүүдийг, нэг эмийн хэрэглээнээс нөгөөд шилжих үеийн богино хугацаанд болон артери венийн том судсыг сэтгүүрдэх ажилбарын үед хэрэглэхээс өөр тохиолдолд нэг зэрэг хэрэглэхгүй.
- 8) зүрхний титэм судасны цусан хангамжийн архаг дутагдалтай хүмүүсийн зүрхний өвдөлтийн үед эсвэл тархиндаа цус харвалттай хүмүүст антиагрегант (ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанарыг дарангулагч) эмүүдийг хавсран өгөхийг тус тус хориглоно.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
ГВТ
Гүн венийн тромбоз – Deep vein thrombosis
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …