Өвдөгний үе (Articulatio genus/knee joint)
Өвдөгний үеийг хүний биеийн хамгийн том, хамгийн нарийн бүтэцтэй үе хэмээн үздэг. Тийм ч учраас өвдөгний үенд тохиолдох эмгэгүүд олон янз байх ба эмчилгээ нь ярвигтай, ялангуяа гэмтлийн үед хийгдэх эмчилгээ нарийн төвөгтэй байдаг учир энэ бүлэгт клиникт шаардлагатай анатоми бүтцийг хүргэж байна.
Өвдөгний үе нь дунд чөмөг (femur) болон шаант яс (tibia)-ны хоорондох үе бөгөөд эргэдэг нугас маягийн үений хэлбэрт (Eng.: hinge-pivot joint) хамаарагдах тул хөдөлгөөний хоёр чөлөөт тэнхлэгтэй (DOF). Хөлний доод хэсгийн өөр нэг яс болох тахилзуур (fibula) нь өвдөгний үений бүтцэд оролцдоггүй, зөвхөн шаант ясны гадна талд маягаар холбогдсон байдаг.
Дээр дурьдсанчилан өвдөгний үенд оролцох хоёр яс нь дунд чөмөг болон шаант яс юм. Дунд чөмөг нь доод үзүүртээ өргөссөн бөгөөд урд талаас харахад дугуй, хажуу талаас харахад булцуулаг хэлбэртэй дотно болон гадна хоёр ёрвонтой (condylus medialis et lateralis) ба эдгээр нь зузаан үений мөгөөрсөөр бүрхэгдсэн байдаг. Урд талаас нь авч үзвэл эдгээр ёрвонгууд нь үений мөгөөрст хонхорхой бүхий гадаргуу— facies patellaris-тай байх бол хойд талаас болон доош харсан байдалд хоорондоо fossa intercondylaris хэмээх ёрвон хоорондын хонхороор тусгаарлагдана.
Хажуу талаас нь харахад эдгээр ёрвонгууд нь нэгэн төрлийн дугуй огтлолтой булцуу биш бөгөөд урагш хойшоо чиглэлд муруйлт нэмэгддэг тул арын хэсгийн муруйлтын радиус нь илүү бага байдаг. Шаант яс (tibia)-ны хувьд дээд үзүүр мөн адил хоёр ёрвон бүхий өргөссөн бүтэцтэй (condylus lateralis et condylus medialis) бөгөөд тэдгээрийн хооронд орших хавтгай шахуу үений гадаргуугийн завсар нь овгор хэлбэрийн өндөрлөгтэй (eminentia intercondylaris). Тус овгорын өмнөд болон хойд талд (area intercondylaris anterior et posterior) нь үений холбоосууд бэхлэгддэг. Шаант ясны урд талд барзгар өндөрлөг – шаантны бурзан (tuberositas tibiae) оршдог бөгөөд хүн өвдгөн дээрээ суух үед энэ хэсгээр тулж суудаг .
Дунд чөмөгний муруй ёрвонгуудын гадаргуу нь шаант ясын хавтгай маягийн ёрвонгуудын гадаргуунуудтай хоорондоо төгс таарч тохирдоггүй, өөрөөр хэлбэл хоёр ясны үений гадаргуунууд нь хоорондоо хослодоггүй/үл нийцэх үений гадаргуутай байдаг. Хэрэв нэмэлт бүтэцгүйгээр зөвхөн үений мөгөөрсөөр холбогдох бол үений хүрэлцэх гадаргуу хоёр жижиг талбайд л хязгаарлагдах ба энэ нь үений мөгөөрсөнд маш их ачаалал өгөхөд хүргэнэ.
Өвдөгний үенд зонхилон тохиолдох эмгэгүүд: өвдөгний үений артроз, үений тал саран жийрэг буюу менискний урагдал эсхүл өвдөгний чагтан холбооснууд болон хажуугийн холбооснуудын урагдал зэрэг нь элбэг тохиолдохоос гадна ревматологийн/аутоиммун өвчинд тус үе өртөх нь элбэг.
Зураг: Зонхилон тохиолдох менискийн урагдал/ханзрал
Үений талаарх ерөнхий сэдвийг үе - цааш унших хэсгээс харна уу.
Өвдөгний үеийг дунд чөмөг - шаантны болон дунд чөмөг - тойгны гэж хоёр хэсэгт хуваадаг ба эдгээрийг цаашид хамтад нь тайлбарлана.
- Тодорхойлолт: Гуяны ясыг шилбэтэй холбосон үе
- Үений төрөл: эргэдэг нугас маягийн үе (Eng.: hinge-pivot joint)
- Үйл ажиллагаа: Өвдөг нугалах, тэнийлгэх, бага зэргийн эргэх хөдөлгөөн хийх
- Articulatio femoropatellaris (Дунд чөмөг тойгны үе): дөрвөн толгойт булчингийн (M. quadriceps femoris) хөшүүргийн үйлчлэлийг дэмждэг.
- Articulatio femorotibialis (Дунд чөмөг шаантны үе)
- Тэнийлгэх/Нугалах: 5–10°/0°/ca. 150°
- Өвдөг нугарсан үед эргэлт:
- Гадна эргэлт: ойролцоогоор 40°
- Дотно эргэлт: ойролцоогоор 10°
- Тэнийлгэх үеийн хөдөлгөөний явц
- Дунд чөмөгний ёрвонгууд нь шаантны ёрвон дээр ялтсан дээр гулсах болон өнхрөх хөдөлгөөнийг нэгэн зэрэг хийнэ.
- Үүний дараа дунд чөмөгний ёрвонгууд нь шаантны ёрвон зөвхөн өнхөрөх хөдөлгөөн хийнэ.
- Эцэст нь бүрэн тэнийлгэх үед шилбэ гадагш ойролцоогоор 5° эргэнэ.
- Хамрагдах анатоми бүтцүүд
→ Өвдөгний үений холбоосууд
→ Өвдөгний үений жийргэвчүүд (Menisci articulares)
Тойг (Patella)
Хөлийн статик ба тэнхлэгийн хазайлтууд
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Үе (Joint, articulation)
Араг яс нь тулгуурын болон дотор эрхтнүүдийг хамгаалах үүргийнхээ нөлөөнд бие махбодид шаардлагатай тогтворт байдлыг хангадаг. Ингэхдээ зэргэлдээ ястайгаа харилцан хөдөлгөөнд оролцох ба яс хоорондын холбоосыг үе хэмээн нэрлэдэг. Товчоор араг ясны бүтцийн хоёр болон түүнээс дээш ясан эсхүл/болон мөгөөрсөн хэсгүүд холбогдох хөдөлгөөнт хэсгийг үе гэнэ.
Амфиартроз
Амфиартроз (amphiarthrosis) – Хөдөлгөөний хувьд хүчтэй хязгаарлагдсан үений холбоосыг нэрлэнэ.
Лигамент
Хатуу боловч уян чанартай холбогч эдэн утаслагаас бүрдэх дээс маягийн бүтэц бөгөөд биеийн хоёр хэсгийг хооронд нь холбон бэхэлдэг (Ligamentum, монголоор холбоос).
Шар усны уут
Шар усаар дүүрсэн уут (Bursa synovialis); даралтыг жигд хуваарилах, үрэлтийг бууруулах үүрэгтэй. Товчоор бурса ч гэж нэрлэдэг.
Шар ус
Үе, шар усны гэр (tendon sheath) болон шар усан уут (bursa) дахь наалдамхай шингэнийг шар ус (synovial fluid) гэнэ; гулгамтгай байдлыг бүрдүүлж, үенд тэжээлийн бодис тээвэрлэхэд оролцоно.