Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Зүрхний шигдээсийн үед ихэвчлэн цочмогоор цээж тасралтгүй баригдах эсвэл дарагдах мэт мэдрэмж төрөх буюу цээжээр өвдөх, энэ нь зүүн гар, хүзүү мөн/эсвэл аюулхай орчимд дамждаг. Энэхүү өвдөлт сэтгэл түгших мэдрэмж, гэнэт амьсгал давчдах, эсвэл вегетатив шинж тэмдгүүдтэй хавсарсан байж болно. Гэхдээ миокардийн инфаркт байнга ийм нийтлэг өвдөлтөөр илэрдэггүй бөгөөд "чимээгүй ЗШ" буюу шинж тэмдэггүй тохиолдох эсвэл цус хөдлөл зүйн тогтворгүй байдлыг үүсгэж гэнэтийн үхэлд ч хүргэж болзошгүй. Анамнез болон бодит үзлэгээс гадна , лабораторийн шинжилгээ, титэм судасны ангиограф зэрэг нь оношилгооны үндсэн хэрэглүүрүүд болдог.
харьцуулахад болон нь өвдөлтийн эрчим, үргэлжлэх хугацаа, намжаах хүчин зүйлсээр бус, харин зүрхний булчингийн эдийн гэмтлээр тодорхойлогддог бөгөөд биохимийн маркерууд болох тропонин түвшин ихсэлт, креатин киназа (-MB) уургуудыг цусны шинжилгээгээр үзэж зүрхний эдийн гэмтсэн эсэхийг бататгана.
STEMI буюу ST сегмент өргөгдсөн зүрхний шигдээс нь анатомийн хувьд зэргэлдээ байрласан ядаж 2 ЭКГ холболтод илэрхий өргөгдсөн ST сегментээр тодорхойлогддог. STEMI-н үед нас баралт өндөр бөгөөд явцын даамжрал хүнд тул яаралтай титэм судсан дотуурх ажилбар/ангиограф хийх шаардлагатай. Одоогоор дэлхий нийтээр баримталж буй удирдамжуудын дагуу оношийг анх тавьснаас хойш 120 минутын дотор дээрх инвасив титэм судсан дотуурх ажилбар хийх боломжгүй тохиолдолд хийхийг санал болгож байна.
NSTEMI буюу ST сегмент өргөгдөөгүй зүрхний шигдээс -ийн үед титэм судас дотуурх ажилбар эмнэл зүйн байдлаас хамааран яаралтай болон эрт-төлөвлөгөөт байдлаар (2-72 цагийн дотор) хийж болно.
Сэдэвтэй холбоотой Podcast
үед хийгдэх эмчилгээ болон "зүрхний титэм судасны өвчин"-ий эмгэг жам, эмгэг судлал тусдаа багтсан болно.