Дэд гарчиг
Синоб АХ (Sinob-AX)
Bhargava Phytolab Pvt.Ltd
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Гомеопатийн бүтээгдэхүүн (Homeopathic products)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
200 мг · 20×3 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Цэвэршилтийн хам шинжийн илрэлийн эмчилгээнд (цочромтгой байдал, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, нойрны өөрчлөлт, толгой өвдөх, , зүрх дэлсэх, хөлрөх, улайж халуун оргих) шинж тэмдэгийн эм болгон хэрэглэнэ.
- Цээрлэлт
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үе, лактозын үл зохицол, лактазын дутагдал, -галактозын шимэгдэлтийн алдагдал.
- Энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист (Хром, Echinacea болон бусад баг цэцгэнд) хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Бага (2-оос доош) насны хүүхдэд хэрэглэхгүй
- Онцгой анхааруулга, сэрэмжлүүлэг
- Хэрэв эмч Танд өмнө нь чихрийн төрлийн ямар нэг бодис огт зохихгүй гэж хэлж байсан бол энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчдээ хэлээрэй. Циннабсиныг бие махбодийг бүхэлд нь хамарсан, идэвхтэй үе шатанд байгаа (сүрьеэ, хавдар г.м) өвчний үед, цусны өвчнүүд (лейкоз, лейкеми), аутоиммуны өвчин (холбогч эдийн үрэвсэлт өвчин-коллагеноз, тархмал склероз), төрөл бүрийн шалтгаанаар хүний дархлаа суларсан үед (ХДХВ-ийн халдвар авсан болон ДОХ өвчтэй хүмүүс, эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон хавдрын эсрэг хими эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст) хэрэглэхээс зайлсхийдэг.
- Эхинацио агуулсан бэлдмэл хэрэглэсэн зарим тохиолдолд арьсан дээр тууралт гарах, арьс загатнах, ховор тохиолдолд нүүр хавагнах, амьсгаадах, толгой эргэх, даралт буурах шинж ажиглагддаг. Энэ бэлдмэлд ч эхинацио агуулагддаг тул бие султай эмчлүүлэгчдэд харшлын урвал үүсэх эрсдэл нэмэгддэг. Эхинацио агуулсан бэлдмэл хэрэглэсний дараа аутоиммуны өвчин үүссэн ганц нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн ийм бэлдмэлийг удаан хугацаанд (8 долоо хоногоос дээш) хэрэглэсний дараа цусны цагаан эсийн тоо буурах тохиолдол гарч байсан.
- Бэлдмэлийн найрлагад лактоз ба үр тарианы цардуул агуулагддаг. Тийм учраас галактоз тохирдоггүй, Лаппа лактозын дутагдалтай, глюкоз-галактозыг шингээж чаддаггүй (төрөлхийн ховор эмгэгтэй) хүмүүс энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Улаан буудайн цардуулд глютен агуулагддаг ч маш бага хэмжээтэй байдаг тул цилиаки өвчтэй хүнд хэрэглэх боломжтой гэж үздэг. Харин улаан буудайнд харшилтай (цилиаки өвчнөөс өөр) эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.
- Хэрэв Танд дараах шинж илэрдэг бол эмчтэйгээ сайтар зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:
- Нүүр хавагнадаг, халуун оргиж чинэрдэг, толгой өвддөг бол
- Эмчилгээг эхэлснээс хойш 2 хоногийн дотор өвчний шинж намжиж сайжрал өгөхгүй байвал
- Эсвэл нэмэлт зовиур илэрвэл.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Толгой эргэх
Тэнцвэрийн мэдрэхүйд саад учрах үед тохиолдох шинж тэмдэг; нүд, дотор чихний тэнцвэрийн эрхтэн болон проприоцепторуудаас тархи руу ирж буй мэдээлэл зөрчилдөхөд үүснэ. Ихэвчлэн дотор муухайрах, бөөлжихийг дагалдана.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал
Сүрьеэ (Tuberculosis)
Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis-р үүсгэгддэг халдварт өвчин, ихэвчлэн уушгийг өвчлүүлдэг. Дэлхий даяар тархсан хүн амын дундах өвчлөл өндөртэй халдварт өвчин, хүн амын нас баралтын голлох шалтгаан болдог.