Төрөлхийн дархлаа тогтолцоо
Эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг тэмцэж тэдний халдвараас бие махбодыг хамгаалж буй дархлаа тогтолцоо, тэдгээрт ашиглаж буй химийн бодис, хариу урвал, хариу урвалд оролцож буй эдүүдийг хамгаалалтын гурван шугаманд хувааж үздэг.
- Эхний хамгаалалтын шугам физик болон биохимийн хоригууд (үүнд: арьс , салст бүрхэвч, хэвийн бичил биетнүүд, ходоодны хүчил)-с;
- Хоёрдахь хамгаалалтын шугам нь бие махбодын дотор буюу цусны судсанд агуулагдах дархлаа чадамжит мөхлөгтэй, мөхлөггүй эсүүд мөн тэдгээрээс ялгаран гардаг бичил биетнийг идэвхгүйжүүлэх, хорыг нь саармагжуулан устгах зорилготой өвөрмөц уургуудаас бүтдэг.
Эхний хоёр хамгаалалтын шугамыг нь хамтад нь төрөлхийн дархлаа тогтолцоо гэж нэрлэдэг. Төрөлхийн дархлаа тогтолцоо маш хурдан ажилладаг. Эмгэгтөрүүлэгч бичил биетэн биед орж ирсэн цаг мөчөөс буюу халдвар авсан анхны мөчөөс эхлэн төрөлхийн дархлаа тогтолцоо тэдгээр эмгэгтөрүүлэгчдийн эсрэг тэмцэж эхэлдэг энэхүү хамгаалалтын тогтолцоо шимэгч, эгэл биетэн, мөөг, бактери, вирус зэргийн эсрэг үр дүнтэй тэмцэж чаддаг.
Төрөлхийн дархлаа тогтолцооны хамгаалалтыг зарим эмгэг төрүүлэгчид амжилттай даван гарч чаддаг. Энэ тохиолдолд эмгэгтөрүүлэгч бичил биетний эсрэг лимфоцитуудаас бүрдэх гуравдахь шугам буюу өвөрмөц дархлааны хариу урвал ажиллаж эхэлнэ. Дархлаа тогтолцооны биологийн үүргүүд:
- Дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалах:
- ДНХ-ийн нуклеотидын дараалал ямар буйгаас хамааран уургаас тогтох бодгаль бүрт уургийг бүтээгч дараалал өөр, өөр буюу дахин давтагдашгүй чанартай байдаг. Хүний дархлааны тогтолцоо энэхүү үл давтагдах чанарыг таньж чаддаг учраас өөрийн уургийн эсрэг үйлчлэхгүй байх харь уургийг таньж түүний эсрэг урвал явуулж өөрийн бие махбодиос зайлуулах, -ын замаар үхэж буй эсийг бие махбодиос зайлуулах замаар удмын хувьд нөхцөлдсөн дотоод орчины антигений тэнцвэрт байдлыг хангах үүргээ гүйцэтгэдэг.
- Бие махбодын эсийн ба шингэний тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн үүргүүдтэй.
- Дархлаа тогтолцоонд гүйцэтгэж буй үүргээр нь дархлааны эрхтэнүүдийг:
- төвийн
- ясны химт хэсэг
- сэрээ булчирхай
- захын эрхтэн
- Дэлүү
- Тунгалагийн зангилаа
- Эрхтэн тогтолцоонуудад байрлах тунгалагийн эдийн бөөгнөрлүүд гэж хуваадаг.
- Лейкоцит -г
- Гүйцэтгэх үүргээр нь:
- Залгиур эсүүд
- Иммуноцит
- дэмжигч эсүүд гэж хувааж үзэж болно.
Төрөлхийн дархлаа тогтолцооны бүрэлдэхүүн
Физик хориг
Биохимийн хориг
Хавсаргын тогтолцоо
Фагоцитоз
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)