Ерөнхий эм судлал (General Pharmacology)
Эмийн үйлдэл нь олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд тэдгээрийн дотор фармакокинетик болон фармакодинамик нь гол үүрэгтэй. Фармакокинетик нь эмийн бодис бие махбодод хэрхэн шимэгдэж, тархаж, хувирч, ялгардаг процессыг судалдаг бол, фармакодинамик нь тухайн эмийн биологийн үйлдэл, үйлдлийн бай, механизмийг тайлбарладаг.
Эмийн бэлдмэлүүд метаболизмын үед ферментийн (Цитохром-P450-систем) идэвхжилд нөлөөлж, харилцан үйлчлэлийн янз бүрийн хэлбэрүүдийг үзүүлдэг. Эмнэлзүйн хувьд энэ нь эмийн хэрэглэх арга (түрхэх, уух тарих) болон хэд хэдэн эмийг нэгэн зэрэг хэрэглэх үед үйлдэл нь дэмжигдэх эсвэл сулрах зэрэгт онцгой ач холбогдолтой юм.
Фармакокинетик
“LADME” гэдэг нь фармакокинетикийн үндсэн үе шатыг илэрхийлсэн товчлол юм. Үүнийг ерөнхийд нь эм бие махбодод нэвтрэх (Invasion) ба эм биеэс гадагшлах (Elimination) гэсэн хоёр томоохон хэсэгт хувааж болох ба дараах үе шатуудаас тогтоно:
- Эм бие махбодод нэвтрэх (Invasion)
- Чөлөөлөгдөлт (Liberation): Эмийн идэвхтэй бодисыг эмийн хэлбэрээс ялгарах явц
- Шимэгдэлт (Absorption): Эмийн бодис бие махбодод шимэгдэх үйл явц
- Тархалт (Distribution): Эм цусаар дамжин эд, эрхтэнд тархах
- Эм биеэс гадагшлах (Elimination)
- Метаболизм (Metabolism): Эмийн бодис элэг болон бусад эрхтэнд биохувиралд орох
- Ялгаралт (Excretion): Эмийн бодис болон түүний метаболитууд шээс, цөс, амьсгал, бусад замаар гадагшлах
Фармакодинамик
Энэ хүрээнд дараах зүйлс чухал:
- Рецепторын төрөл ба эмийн молекултой харилцан үйлчлэл
- Тун–үйлдлийн хамаарал
Фармакогенетик
Бие махбодын эмийн бодист мэдрэг байх нь удам зүйн хүчин зүйлээс хэрхэн шалтгаалдаг болохыг судалдаг.
Фармакокинетик
Фармакодинамик
Фармакогенетик
Эм-эмийн хоорондын харилцан үйлчлэл ба цитохром P450 фермент
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Эмийн метаболизм ба үйлдэл дэх удам зүйн хүчин зүйлээс шалтгаалсан ялгааг авч үздэг.