Торенто Ку-таб 0.5мг (Torendo Q-tab 0.5mg)
Хэрэглэх заалт
- Шизофрени /цочмог ба архаг/ ба продуктив шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй солиорлын бусад хэлбэрүүд,
- Сэтгэцийн төрөл бүрийн өвчний аффектив өөрчлөлтүүд,
- Дэмийрэлттэй өвчтний түрэмгийлэх хам шинжийн үеийн /гэнэт уурлах биеийн хүч түрэмгийлэх шинж илрэх шинж г.м./ зан үйлийн өөрчлөлтүүд, сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд /цочирдол, дэмийрэл/ буюу солиоролын шинжүүд,
- Хоёр туйлт өөрчлөлтийн үеийн манийн эмчилгээнд туслах эмчилгээний зорилгоор,
- Оюуны үйл ажиллагаа буурсан буюу оюуны хөгжил саатсан 15 настайгаас эхлэх өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсдийн зан авирын өөрчлөлт нь /түрэмгийлэх хам шинж, имйльсивность, аутоагресси г.м./ эмнэл зүйн голлох илрэл болсон өвчний туслах эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
Эсрэг заалт:
- Бэлдмэлийн найрлаганд агуулагдах аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн болон хөхүүл үе, 15 хүртэлх настай хүүхдэд /үр дүнтэй бөгөөд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй/ хэрэглэхгүй.
Болгоомжтой хэрэглэх:
- Зүрх судасны системийн өвчнүүд /зүрхний үйл ажиллагааны архаг дутмагшил, зүрхний шигдээсээр өвчилж байсан, зүрхний булчингийн сэрэл дамжуулалтын өөрчлөлттэй г.м./.
- Усгүйжсэн болон гиповолемитэй,
- Тархины цусны эргэлтийн өөрчлөлттэй,
- Паркинсоны өвчтэй,
- Таталт /таталтын өгүүлэмжтэй/,
- Бөөрний болон элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшил /тунгийн зөвлөмжийг үз/
- Эмийг буруу хэрэглэх буюу эмийн дасал үүсэх /тунгийн зөвлөмжийг үз/
- “Пируэт” хэлбэрийн тахикарди үүсэх нөхцөлтэй үе /брадикарди, электролитийн тэнцвэр алдагдах, эм хэрэглэсний улмаас үүсэх, QT зай уртсах/
- Тархины хавдар, гэдэсний түгжрэл, эмийн тун цочмог хэтрэх, Рейе-ийн хам шинж /Рисперидоний бөөлжилт намдаах үйлдэл нь эдгээр шинж тэмдгийг бүдэгрүүлж болох юм/.