Дэд гарчиг
Юнитрексат (Yunitreksat)
United Biotech (P) LTD
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Метотрексат (Methotrexate)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
50 мг-2 мл · №10
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Хавдрын үед: Метотрексатын шахмалыг гидатидын хэлбэрийн ургацаг, хориоаденома болон жирэмсний хориокарциномагийн эмчилгээнд хэрэглэх заалттай. Метотрексатыг хөхний хорт хавдар, толгой хүзүүний эпидермойд хорт хавдар, микозын фунгойдын үед, (Т эсийн лимфома), уушигны хорт хавдар, тэр дундаа жижиг эсийн болон хайрст эсийн хавдарын үеийн эмчилгээнд дангаар болон бусад хавдрын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэнэ. Метотрексатын мөн бусад хими эмчилгээний эмүүдтэй хамт Ходжкины бус лимфомын үед хэрэглэнэ.
- Хайрст үлд: Метотрексатын шахмалыг эдийн шинжилгээ болон арьсны үзлэгээр оношлогдсон, бусад хэлбэрийн эмчилгээнд хангалттай үр дүн үзүүлэхүй байгаа хайрст үлдийн зэрэг, тогтворт байдал зэргийг хянахын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Бүрэн оношлогдоогүй хавсарсан өвчин дархлааны хариу урвалд нөлөөлөх тул хайрст үлдийг илтгэх “шинж” нь маш чухал.
- Өсвөр насныханы олон үений ревматойд артрит, Ревматойд артрит: Метотрексатын шахмалыг хүнд, идэвхитэй ревматойд артриттай (ARC шалгуур) насанд хүрэгчдэд, идэвхитэй олон үений өөрчлөлттэй өсвөр насны ревматойд артриттай хүүхдэд болон эхний ээлж эмчилгээ болох стеройдын бус үрэвслын эсрэг эмийн () хангалттай тунд тэсвэртэй болон эмчилгээний үр дүн хангалтгүй тохиолдолд хэрэглэх заалттай.
- Метотрексат нь ургийн нас баралт, төрөлхийн гаж хөгжлийн шалтгаан болдог. Метотрексатыг ясны чөмгийн гипоплази, лейкопени, тромбоцитопени, анеми зэрэг цусны өөрчлөлт илэрсэн тохиолдолд, мөн бөөрний өвчин, фиброз цирроз болон идэвхтэй, идэвхигүй гепатиттай зэрэг элэгний өвчний үед, идэвхитэй халдварт өвчин, идэвхитэй ходоодны шархлаа, Шархлаат колит, метотрексатад хэт мэдрэг өвчтөнгүүдэд эсрэг заалттай.
Гаж нөлөө
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Ходжкины бус лимфом (Non-Hodgkin lymphoma)
Лимфийн системийн эсүүдээс буюу ихэнхдээ (80%) B эсээс, ховор тохиолдолд (20%) Т эс болон NK эсээс үүсдэг олон төрлийн хортой хавдрын бүлэг өвчин юм.