Зүрхний ховдлын фибрилляци болон савчилт (Ventricular fibrillation and flutter)
250-320/мин давтамжтай тахикарди бүхий ховдлын зүрхний хэм алдалтыг ховдлын савчилт гэж үздэг. Ховдлын савчилт нь ховдлын руу шилжих нь элбэг тохиолддог бөгөөд энэ үед зүрхний давтамж >320/мин, ховдлын агшилтууд өөр хоорондоо жигд бус байснаар QRS бүрдэл гэж танигдах боломжгүй болдог. Энэ төрлийн хэм алдалт нь ихэвчлэн зүрхний хүнд хэлбэрийн органик өвчин болон зүрхний бус гаралтай өвчний амь насанд аюултай хэлбэрийн хүндрэл болон тохиолддог. Ховдолын фибрилляци болон савчилтын үед яаралтай сэхээн амьдруулах эмчилгээ, дефибрилляци (defibrillation) хийхгүй бол өвчтөн тэр дороо зүрх нь зогсож (Eng. cardiac arrest) нас барна.
Зүрхний гаралтай шалтгаанууд
- Миокардит
- Кардиомиопати
- Зүрхний дутагдал
- Миокардийн ионы сувгийн төрөлхийн/олдмол эмгэг
- Урт QT синдром
- Эм (-н эсрэг I,III бүлгийн эмүүд, сэтгэл гутралын эсрэг эмүүд, сэтгэцийн эмүүд, зарим антибиотик)
- Зүрхний гэмтэл
- Цахилгаанд цохиулах
- Механик гэмтэл
- Зүрхний мэс ажилбарын үед харин тун ховор
Зүрхний бус шалтгаанууд
- Эрдсийн тэнцвэр алдалт
- Гипокалиеми
- Гипомагнезиеми
- Тархинд цус харвах (stroke/apoplexy)
- Тархины эдийн үрэвсэл (encephalitis)
- I49Зүрхний бусад төрлийн хэм алдагдалOther cardiac arrhythmias
Эмгэг жам
Оношилгоо
Эмчилгээ
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрхний хэм алдалт (Arrhythmia)
Зүрхний цохилтын тоо буюу зүрхний давтамж алдагдах (хэт хурдан эсвэл хэт удаан) болон/эсхүл зүрхний цохилт буюу хэмнэл жигд бус болсон тохиолдолд зүрхний хэм алдагдалт (аритм, цаашид ЗХА) үүссэн байна гэж үзнэ.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Mиокардит (Myocarditis)
Миокард (зүрхний булчин)-ийн үрэвсэлт эмгэгийг миокардит гэнэ. Голдуу залуу насанд тохиолддог ба залуучууд дунд тохиолддог гэнэтийн үхлийн шалтгааны ойролцоогоор 10% -ийг эзэлдэг.