Гепатит В & Д вирусын халдвар (Hepatitis B & D and HBV & HDV infection)
Гепатит В нь элэгний В вирусээр үүсгэгддэг дэлхий даяар тархсан вирусын халдварт өвчин. Халдвар нь бэлгийн замаар, эхээс урагт, бохир зүү тариур болон халдвартай биологийн шингэнүүдээр дамжин халдварлана. Нууц үеийн хугацаа 1-6 сар байна. Үүний дараа ихэнх хүнд шинж тэмдэггүй эсвэл бага зэрэг шинж тэмдэг илэрсэн элэгний үрэвсэл үүсдэг. Уг үүссэн үрэвсэл хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын дараа өөрөө аяндаа арилдаг. Гэсэн хэдий ч халдвар авсан насанд хүрэгчдийн 5%, эхээс урагт дамжсан халдварын тохиолдлын 90% нь архаг гепатит болдог.
Архаг хэлбэрийн халдвартай хүмүүс вирусийн халдварыг шинж тэмдэггүйгээр тээж уг үрэвсэл цаашид элэгний хатуурал, элэгний хорт хавдарт шилжиж болдог. Гепатит В вирусын халдварыг серологийн шинжилгээгээр тодорхойлдог. Үүнд гепатит В вирусийн антигенийг илрүүлэх эсвэл гепатит В вирусийн антигений эсрэг эсрэг бие үүссэн эсэхийг тодорхойлно. Гепатит В вирусын эсрэг вакцин өндөр үр дүнтэй. Архаг гепатиттэй эсвэл элэгний үрэвсэл өдөөгдсөн нөхцөл байдалд гепатит В-ийн антиген болон ДНХ эерэг, мөн ийлдэс дэх трансаминазуудын төвшин нэмэгддэг.
Эмчилгээний үндсэн зарчим нь өвчтөний биеийн байдлыг дэмжих эмчилгээ хийгддэг. Цахилгаан буюу фульминант хэлбэрийн үед вирусийн эсрэг эмчилгээ хийхээс гадна зарим тохиолдолд элэг шилжүүлэн суулгах шаардлага тулгарч болно.
- 2021 оны байдлаар Монгол улсад бүртгэгдсэн нийт гепатит вирусийн халдварын 45.8 хувийг Гепатит В вирусийн халдвар эзэлж байна.
- Жил бүр гепатит В вирусийн халдварын улмаас 820,000 хүн нас бардаг
- Гепатит В вирусийн архаг халдварын 25% нь элэгний хавдарт шилждэг
- Гепатит В вирусийн халдварыг дэлхий даяар 296 сая хүн авсан, түүний дотор 5-аас доош насны хүүхэд 6 сая гаруй буй.
- B16.0Элэгний комоор хүндэрсэн цочмог хепатит В ба дельта хавсарсан халдварAcute hepatitis B with delta-agent (coinfection) with hepatic coma
- B16.1Элэгний комгүй цочмог хепатит В ба дельта хавсарсан халдварAcute hepatitis B with delta-agent (coinfection) without hepatic coma
- B16.2Элэгний комтой, дельта үүсгэгчгүй цочмог В хепатитAcute hepatitis B without delta-agent with hepatic coma
- B16.9Элэгний комгүй, дельта үүсгэгчгүй цочмог В хепатитAcute hepatitis B without delta-agent and without hepatic coma
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Урьдчилан сэргийлэх
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)