Дэд гарчиг
Ксарелто (Xarelto)
Bayer AG
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- D
- Олон улсын нэршил
- Ривароксабан (Rivaroxaban)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 7,850 төг
- ЭМД хөнгөлөлт
- 5,495 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 2,355 төг
- Хавхлагын бус гаралтай тосгуурын фибрилляцитай, зогсонгишилт зүрхний дутагдал, артерийн даралт ихсэлт, нас ≥75, чихрийн шижин, өмнө нь цус харвалт, ишемийн түр зуурын халдлага болж байсан зэрэг нэг болон түүнээс дээш тооны эрсдэлт хүчин зүйлтэй насанд хүрсэн хүмүүст цус харвалт болон системийн эмболигоос урьдчилан сэргийлэх
- Насанд хүрэгсдийн гүний венийн тромбоз болон уушигны артерийн тромбоэмболийн эмчилгээ, мөн дахилтаас сэргийлэх.
- Ривароксабан эсвэл эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг туслах бодист хэт мэдрэг байх
- Эмнэл зүйн ач холбогдол бүхий идэвхитэй цус алдаж байх
- Их хэмжээний цус алдалтанд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлтэй байх, эмгэг байдал болон алдагдалтай байх, жишээ нь: ходоод гэдэсний шархлаатай байх, эсвэл саявтархан шархлаатай байсан, цус алдах өндөр эрсдэлтэй хорт хавдартай байх, тархи болон нурууны нугасны гэмтэл саявтархан авсан байх, тархи, нурууны нугас эсвэл нүдэнд саявтархан мэс ажилбар хийлгэсэн байх, гавлын дотоод цус харвалт болж байсан, улаан хоолойн венийн өргөсөл оношлогдсон эсвэл сэжиглэгдэж буй, артери, венийн хөгжлийн гажиг, судасны цүлхэн эсвэл тархи, нурууны нугасны том судасны гаж хөгжил.
- Бусад аль нэг антикоагулянт эмчилгээ хийлгэж байгаа, жишээ нь: фракцлагдаагүй , бага молекул жинтэй гепарин (, дальтепарин зэрэг), гепарины уламжлалт нэгдэл ( зэрэг), ууж хэрэглэдэг антикоагулянтууд (, дабигатраны этексилат, зэрэг), өөр төрлийн антикоагулянт руу шилжихээс бусад тохиолдол (“Хэрэглэх арга” хэсгийг харна уу) эсвэл фракцаглагдаагүй гепариныг төвийн венийн эсвэл артерийн катетрын нэвтрүүлэх чадварыг хангаж байх шаардлагатай тунгаар хэрэглэж байгаа үед (“Эмийн харилцан үйлчлэл” хэсгийг харна уу).
- Цус бүлэгнэлтийн алдагдал болон Чайлд-Пьюгийн ангилалаар В ба С ангийн элэгний хатуурал зэрэг эмнэл зүйн ач холбогдол бүхий цус алдах эрсдэлтэй элэгний өвчин
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Тосгуурын фибрилляци (Atrial fibrillation)
Тодорхойлолт Тосгуурын фибрилляци Тосгуурт сэрэл эмх замбараагүй үүссэний улмаас тосгуурын жигд бус дутуу агшилтууд үүсдэг суправентрикуляр тахи-аритм. Өөр нэршил “Тосгуурын жирвэгэнэх хэм алдалт”, “Тосгуурын жирвэгнээ”, “Тосгуурын мерцани”
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …