
Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нэгэн арга нь соёл урлаг болохыг доорх судалгаагаар харуулж байна. Цаашид энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан соёл урлагийн салбарыг илүү хөгжүүлж ахмад настан цаашлаад хүн ардын эрүүл мэндийн хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой нь харагдаж байна.
Англид хийгдсэн урт хугацааны судалгааны үр дүн
Нийт 6 удаагийн давтамжтай (2 жилийн интервалтай) өгөгдөлд дүн шинжилгээ хийгдсэн. Соёл урлагийн арга хэмжээнд хэрхэн оролцдог эсэхийг театр, концерт, дуурь, кино театр, музей, үзэсгэлэн үзэх давтамжаар илэрхийлсэн. Хариултуудыг таван бүлэг болгон нэгтгэн дүгнэж үзжээ.
(хэзээ ч үгүй – жилд нэгээс доош удаа – жилд нэг эсвэл хоёр удаа – 3-4 сар тутамд – сард нэг ба түүнээс дээш)
Сэтгэл гутралыг илрүүлэхэд давтамж тус бүр дээр Centre for Epidemiologic Studies Depression Scale (CES-D) үнэлгээг ашигласан. Үүнээс гадна судалгаанд оролцогчдоос сүүлийн судалгаанаас хойш дэпрэсс оношлогдсон эсэхийг долгион бүрд тодруулсан. Судалгаанд нийт 2148 хүн хамрагдсан бөгөөд тэдний 52% нь эмэгтэйчүүд, дундаж нас нь 63 байв.
Судалгааны үр дүн
10 жилийн дотор нийт 616 (28.7%) сэтгэл гутралын тохиолдол гарсан ба өөрөөр хэлбэл 100 хүн тутмын гуравт нь дэпрэсс гэсэн онош тавигдсан байна. Энэ хувь нь соёл урлагийн арга хэмжээнд огт оролцдоггүй (5.17), жилд нэгээс доошгүй удаа (3.80) эсвэл жилд нэгээс хоёр удаа (3.47) явдаг хүмүүст илүү өндөр байжээ.
Судалгаа нь 3-4 сар тутамд соёл урлагын арга хэмжээнд явдаг хүмүүсийн эрсдэл 30%, сард нэг удаа эсвэл түүнээс дээш явдаг хүмүүсийн эрсдэл 48% буурдаг болохыг харуулж байна.
Энэ нь соёл урлаг болон ахмад настнуудын сэтгэл гутралд өртөх эрсдэлийн хамаарлыг харуулсан анхны урт хугацааны судалгаа болжээ.
Эх сурвалж: Kerstin Amadori: Kann kulturelle Aktivität vor einer Depression im Alter schützen? Antworten aus der English Longitudinal Study of Ageing

Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж
Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх
Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

Мэс заслын өрөөнд туслах нь
Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

Мэс заслын үеийн аюулгүй байдал
Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…