Нэвтрэх
  • Нийтлэл бичих уралдаан зарлагдлаа

    Бусад, Ур чадвар

    Та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе ! ErdeMED-н зүгээс Эрүүл мэндийн салбарынхан дундаа нийтлэл бичих уралдааныг 2021.11.01-11.14 хооронд зарлаж байгаадаа таатай байна. Та бүхнийг уралдаанд идэхтэй оролцоно гэж найдаж байна.

    Уралдаан явагдах журам болон тавигдах шаардлага:

    • 2021.11.01-11.14 хооронд үргэлжилнэ.
    • Сэдэв Анагаах ухаан, Эрүүл мэндийн салбартай холбогдсон байна.
    • Ялагчийг 2021.11.14-нд 21:00 цагаас Facebook live хийж тухайн нийтлэлийн үзэлтний тоогоор шалгаруулна. Өөрөөр хэлбэл хамгийн олон хүн үзсэн 2 нийтлэлийг шалгаруулна. (Үзэлтийн тоог жижиг нүдний дүрсээс харах боломжтой)
    • Шагнал:
      • 1-р байр: Вашингтон Мэс заслын гарын авлага – 45’000₮
      • 2-р байр: Тэр залуу мунхаг эмч орчуулгын ном – 15’000₮
    • Гадаад хэлнээс орчуулга хийж нийтлэл бичиж болох ба эх сурвалжийг заавал дурдана.
    • Бусдын бичсэн монгол хэл дээрх нийтлэлийг шууд хуулбарлан оруулахыг хориглоно. Хуулбарлан оруулснаас үүдэх зохиогчдын эрхийн бүх асуудлыг ErdeMed хариуцахгүй, нийтлэгч өөрөө бүрэн хариуцна. Мөн хуулбарласан нийтлэлийг шалгаруулалтад оролцуулахгүй.
    • Нийтлэл бичих зааврыг дараах Youtube сувгаас үзэх боломжтой. Энд дар Youtube
    • Нийтлэлийн хүсэлтийг 12 цагийн дотор баталгаажуулж Facebook болон Instagram хаягаараа давхар нэг удаа шэйр хийнэ. Хэрэв 12 цагийн дотор нийтлэл тань нийтлэгдээгүй бол уралдаанд оролцох шаардлага хангаагүй гэж тооцогдох ахин засварлах шаардлагатай талаар бид танд мэдэгдэх болно.
    • Хэдий эрт нийтлэлээ бэлдэж олон хүнд хүргэж, share хийж чадна. Төдий чинээ таны нийтлэлийн үзэлтийн тоо өндөр байх болно.
    • Нийтлэл бичихээсээ өмнө зөвлөмж хэсэгтэй сайн уншиж танилцаарай

    Нэвтрэх

    Бүртгүүлж нийтлэл бичих бол Энд дарна уу 

    Бүгдэд нь амжилт хүсье !

    Хуваалцах

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл