Биеийн байрлал стрессд нөлөөлдөг

Биеийн байрлал автомат мэдрэлийн систем болон шүлсэн дэх стрессийн дааварт үзүүлэх нөлөө

Үндэслэл

Ухаалаг утас, таблет, комьпютерын хэрэглээ их болсон нь хүмүүсийг бөгтийх зэрэг буруу байрлалд удаан байхад нөлөөлж байна. Орчин үед бие махбодийг зөв байрлалд байлгах нь томоохон асуудлуудын нэг болоод байна. Биеийн байрлал нь бие махбодь төдийгүй сэтгэл санаанд нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг. Scott Wiltermuth нарын эрдэмтэд биеийн байрлал нь өвдөлт, стресс зэрэгт нөлөөлдөг эсэх талаар судалсан ба цээж тэнэгэр зөв байрлалд байдаг хүмүүс, бөгтийх зэрэг буруу байрлалтай хүмүүстэй харьцуулахад өвдөлтийг тэсвэрлэх чадвар сайн болох нь тогтоогдсон.

Бид энэхүү судалгаагаар биеийн байрлал нь автомат мэдрэлийн систем болон дотоод шүүрлийн системд үзүүлэх нөлөөг судаллаа.

Арга аргачлал

Судалгаанд нийт 18 (7 эрэгтэй, 11 эмэгтэй) харьцангуй эрүүл хүмүүсийг хамруулсан ба дундаж нас нь 39.4 байлаа. 20-с доош настай, хавдартай, цусны өвчтэй, чихрийн шижинтэй, зүрхний хэм алдагдалтай, сэтгэцийн өвчний өгүүлэмжтэй болон дархлааны эмгэгтэй хүмүүсийг судалгааны хасах шалгуурт оруулав. Судалгаанд оролцогчдод автомат мэдрэлийн систем болон шүлсэнд хромогранин А, кортизолын түвшинг үнэлсэн. Биеэ хумьж, бөгтийх байрлалыг LP (Low power pose) байрлал, харин нурууг эгцэлж, цээжээ тэнийлгэх байрлалыг HP (High power pose) байрлал гэж тодорхойлов. Судалгаанд оролцогчдыг тайван байдлаас LP байрлалд оруулж, дараа нь HP байрлал руу шилжүүлсэн ба автомат мэдрэлийн системийн үйл ажиллагааг үнэлж, мөн байрлал тус бүрийн өмнө болон дараа шүлснээс сорьц цуглуулав.

Үр дүн

Зураг 1

Биеэ хумьж, нуруугаа бөгтийх байрлалыг LP (Low power pose) байрлал, харин нурууг эгцэлж, цээжээ тэнийлгэх байрлалыг HP (High power pose) байрлал гэж тодорхойлов

Зураг 2

LP байрлалд байх үед парасимпатик мэдрэлийн үйл ажиллагаа буурч байсан бол HP байрлалд орох үед ихэсч байв.

Зураг 3

LP байрлалд байх үед парасимпатик мэдрэлийн үйл ажиллагаа идэвхжиж байсан бол HP байрлалд байх үед өөрчлөгдөөгүй.

Зураг-4

Автомат мэдрэлийн системийн үйл ажиллагаа LP байрлалд байх үед өөрчлөгдөөгүй бол HP байрлалд орох үед ихэсч байв.

Зураг- 5

Кортизол дааврын түвшин аль ч байрлалд өөрчлөгдөөгүй болно.

Зураг 6

Шүлсний хромогранин А тайван байх үед 9.5 ± 1.1 мкмоль байсан бол LP байрлалд нэмэгдэж, харин HP байрлалд буурч байлаа.

Хэлцэмж

Судалгаагаар биеийн байрлал нь автомат мэдрэлийн систем болон дотоод шүүрлийн системд үзүүлэх нөлөөг судлав. Судалгааны үр дүнд LP байрлалд парасимпатик мэдрэлийн системтийн үйл ажиллагаа буурч байсан бол симпатик мэдрэлийн системийн үйл ажиллагаа болон хромогранин А ихэсч байв. Харин HP байрлалд автомат мэдрэлийн систем идэхжин, хромогранин А буурч байлаа. Хромотогранин А нь бөөрний дээд булчирхайн хромаффин эсээс ялгардаг ба шүлсэнд агууллагдах стрессийн индекс гэж үздэг бөгөөд стрессдэх үед идэвхжиж, үүргээ гүйцэтгэдэг. Стрессдэх үед шүлсэнд хромотогранин А-гийн түвшин кортизолоос эрт үед ихэсдэг болохыг Накайн нарын эрдэмтэд тогтоосон байдаг.

Дүгнэлт

Энэхүү судалгаа нь бөгтийх зэрэг буруу байрлал нь автомат мэдрэлийн систем болон дотоод шүүрлийн системээр дамжуулан стрессын хариу урвалд нөлөөлдөг болохыг харуулж байна. Хүмүүс бие махбодын болон сэтгэлзүйн хямрал, стресстэй үед аль болох хүчтэй, зөв байрлал /HP/-ыг бий болгосноор стрессийг даван туулахад тустай юм.

Эх сурвалж: https://www.scirp.org/journal/paperinformation.aspx?paperid=98200

Хуваалцах:

Community

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
427915581_910137951111480_621779622379685091_n