Хүүхдийн таргалалт (Childhood obesity)

Эхийн хэвлийд байх үеэс эхлэн өсвөр нас хүртэлх хүүхдүүдийн таргалалтыг судлаад генетик болон хүрээлэн буй орчноос хамааралтай  болохыг тогтоосон.

Хүүхдийн таргалалтын  асуудалыг судлах нь яагаад чухал вэ?

Хүүхэд байх үеийн таргалалт нь насанд хүрсэн хүний таргалалтаас илүүтэйгээр зүрх судасны өвчин тусах эрсдэлд оруулдаг юм.

Хүүхдүүд янз бүрийн шалтгааны улмаас илүүдэл жинтэй байж болно. Зарим хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү амархан жин нэмдэг. Хүүхдүүд маш амархан жин нэмдэг бол жингийн зохистой хэмжээндээ буцаж орохын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Хэдий ховор тохиолддог боловч зарим эм, эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүүхдийг илүү амархан жин нэмэхэд хүргэдэг.

2 болон түүнээс доош насны хүүхдүүдийн таргалалт нь тухайн хүүхдийн өсөлттэй шууд холбоотой ба таргалалтыг нь дан ганц жин биеийн харьцаанаас гадна өөр аргаар хэмжиж болдог. Үүнд: Бүсэлхий болон ташааны харьцаа, бүсэлхийний хэмжээ гэх мэтээр хэмжээсээр таргалалтыг тооцоолж болно.

2 – 20 хүртэлх настай хүүхдийн таргалалтыг биеийн жингийн индексээр  (БЖИ) тооцоолж олдог. Нас болон хүйснээс харгалзан БЖИ өөр өөр байдаг болохоор үндэсний эрүүл мэндийн статискийн төв (The National Center for Health Statistics (NCHS)) болон Өвчний хяналт ба урьдчилан сэргийлээх төв (Centers for Disease Control and Prevention (CDC)) БЖИ-ийн хувь хэмжээг доорх үзүүлэлтээр тодорхойлжээ

  1. эмэгтэй тооцоолуур 1 Энд дарна уу !
  2. эрэгтэй тооцоолуур 2 ашиглан тодорхойлж болно. Энд дарна уу !

2 – 20 настай хүүхдүүдийг биеийн жинг дараах байдлаар ангилна

  1. Underweight→ хэвийн жингээс бага жинтэй → БЖИ-ийн үзүүлэлт нь 5%-иас бага,
  2. Normal weight→ хэвийн жинтэй→ БЖИ-ийн үзүүлэлт нь 85%-иас бага,
  3. Overweight→ илүүдэл жинтэй → БЖИ-ийн үзүүлэл нь 85 – 95%,
  4. Obesity→ таргалалттай→БЖИ-ийн үзүүлэлт нь 95% дээш,
    Жишээ болгож доорх графикийг харна уу

    1. Таргалалт I ангилал: Нас, хүйсийн хувьд БЖИ ≥95% эсвэл БЖИ ≥3 кг/м2 (аль багаар нь тооцно)
    2. Таргалалт II ангилал: БЖИ 95%-ийн утгын ≥120% эсвэл BMI ≥35 кг/м2 (аль багаар нь тооцно)
    3. Таргалалт III ангилал: БЖИ 95%-ийн үзүүлэлтийн ≥140% эсвэл БЖИ ≥40 кг/м2 (аль багаар нь тооцно.)

Эмгэг таргалалт буюу morbid obesitу нь таргалалттай болон таргалалтаас холбоотой ямар нэгэн өвчин эмгэгтэйг илтгэдэг.

АНУ-д 3 хүүхэд тутмын нэг нь ямар нэг хэмжээний таргалалт эсвэл илүүдэл жинтэй байна.

Эцэг эхийн аль нэг нь таргалалттай үед хүүхэд таргалалттай болох эрсдэл 2 – 3 дахин өсдөг. Хэрэв эцэг эх нь хоёулаа таргалалтай байвал хүүхэд таргалалттай өсөх магадлал 15 дахин ихэсдэг. Дан ганц эцэг эхийн таргалалт биш жирэмсэн байх үеийн жин бас хүүхлийн таргалалтад нөлөөлдөг хүчин зүйлийн нэг юм.

Таргалалт нь мөн бага орлоготой айл гэрт болон боловсролын түвшин бага хүн амд элбэг байдаг.

Мөн сонирхолтой судалгаагаар COVID-19 цар тахлын үеээр 5 -11 настай хүүхдүүдийн таргалалт өссөн чиг хандлага харагдаж байна.

Хүүхэд хэр бага байхаасаа таргалалтай байна тэр хэмжээгээрээ өсвөр насандаа хүрэхдээ таргалалттай байх хандлага ихэсдэг болохын ХБНГУ болон АНУ-д судалгаагаар харуулсан байна. Жишээлбэл:

  1. Цэцэрлэгтээ таргалалттай байсан хүүхэл 8-р ангид орохдоо таргалалттай байх магадлал цэцэрлэгтээ таргалалтгүй байсан хүүхдүүдээс 4 дахин илүү болохыг АНУ-д судалгаагаар харуулжээ.
  2. Ойролцоогоор 5 насандаа багахан таргалалттай байсан хүүхдүүдийн 47% нь 8-р ангид орохдоо таргалалттай харин 5 насандаа хэт их таргалалттай байсан хүүхдүү 8-р ангидаа ороход 70% нь таргалалттай байжээ.
  3. ХБНГУ-ын судалгаагаар 3 настайдаа таргалалттай байсан хүүхдүүдийн 90% нь өсвөр болон насанд хүрэхдээ таргалалттай байжээ.

Хүүхдүүдийг таргалалтанд хүргэх шалтгаан:

  • Орчны хүчин зүйл нь хүүхдийн таргалалтын зайлшгүй нэг хэсэг мөн. Жишээ нь шаардлагаас илүү калори өдөрт авах, идэх эсвэл хөдөлгөөнгүй амьдралын хэв маяагтай байх. Ойролцоох орчин, жишээлбэл тоглоомын талбай болон явган хүний зам хэр олдоцтой вэ гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг.
  • Сургуулийн хоолны байдал
  • Гликемийн индекс өндөртэй хүнс: сахар агуулсан уух зүйл, үүнд жимсний шүүс, түргэн хоол, урьдчилсан бэлдсэн хоол идэх гэх мэт хүчин зүйлсүүд нөлөөлнө. Чихэрлэг ундаа нь бүх насны хүүхдүүдийн таргалалтад нөлөөлж байгаа учраас хүн амын дунд бүх нийтийг хамарсан хүүхдийн сахартай ундааны хэрэглээг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд, улсын хэмжээнд сургуулийн дүрмэнд өөрчлөлт оруулах, мөн чихэрлэг ундааны татварыг нэмж болох юм.
  • Биеийн хөдөлгөөний дасгал бага хийж компьютер дижитал хэрэгсэлтэй цагаа ихээр өрнүүлэх. Сургуульд мэдлэг сурах зориулалтаар биш гэртээ зурагт, компьютерын дижитал дэлгэц ширтэх нь:
    1. Биеийн хөдөлгөөн хийх цагийг багасгах
    2. Бодисын солилцооны түвшинг бууруулах
    3. Хоолны чанарт нөлөөлөх, хоолны дуршил багасгах чанаргүй хүнс идэх
    4. Дэлгэцнээс хамаарсан нойргүйдэл үүсгэдэг.

Санамсаргүй байдлаар явуулсан туршилтаар дөрвөөс долоон настай, илүүдэл жинтэй хүүхдүүдийн зурагт үзэх, компьютер ашиглах хугацааг багасгах нь хоёр жилийн хугацаанд биеийн жингийн индекс болон эрчим хүчний хэрэглээг бууруулахад үр дүнтэй байсан бөгөөд биеийн хөдөлгөөнд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй болно. Видео тоглоом нь зурагтыг бодвол арай бага хэмжээгээр таргалалтанд нөлөөлдөг. Гэхдээ видео тоглоом нь тогтмол унталгын цагийг устгаж, сахартай уух зүйл хэрэглэх хэрэглээг ихэсгэдэг болно.

  • Нойр: Маш олон судалгаанууд тогтмол биш эсвэл цагаасаа бага унтахыг таргалалттай холбоотойгор судалсан байдаг.
    • Эхийн таргалалт, эхийн боловсрол, орлогын түвшин зэрэг хэд хэдэн эргэлзээтэй үзүүлэлтүүдийг авч үзсэний дараа эрт унтдаг хүүхдүүд (оройны 8 цагаас өмнө) өсвөр насандаа таргалах магадлал орой унтдаг (оройны 9 цагаас хойш унтдаг) хүүхдүүдээс 0.48 дахин илүү байсан.
    • Нэг долоо хоногийн турш нойр дутуу байснаар хүүхдийн хоол хүнсний хэрэглээг ихэсгэж улмаар жин нэмэгдүүлж лептиний түвшинг энгийн нойртой хүүхдээс илүүгээр өсгөсөн байсан. Унтах хугацаа богино байх нь хэвлийн таргалалт, цусны даралт ихсэх, хэвийн бус липидийн профайл зэрэг кардиометаболын эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой байв.
  • Таргалалттай хүүхдүүдийн 1%-иас бага нь дотоод шүүрлийн өвчлөлөөс болж тохиолддог. Таргалалтын дотоод шүүрлийн шалтгаан нь ховор бөгөөд ихэвчлэн өсөлтийн бууралт дагалддаг.
    • Кортизолын илүүдэл, Гипотиреодизм Өсөлтийн дааврын дутагдал гэх мэт дотоод шүүрлийн өвчин нь бага зэргийн жингийн илүүдэл болон хүүхдийн өсөлт, бэлгийн бойжилтыг удаашруулж болдог.
    • Гипоталамусын таргалалт – Гипоталамусын гэмтэл нь хурдан даамжрах хүнд хэлбэрийн таргалалт үүсгэдэг бөгөөд үүнийг эмчлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Гипоталамусын таргалалтын ховор шалтгаан нь хурдан таргалалт, гипоталамусын үйл ажиллагааны алдагдал, гиповентиляци, зохицуулалт (ROHHAD) зэргээс бүрддэг синдром юм.
  • Бодисын солилцооны програмчлал гэдэг нь хөгжлийн чухал үе, ялангуяа жирэмслэлтийн үед хүрээлэн буй орчин, хоол тэжээлийн нөлөөлөл нь хувь хүний таргалалт, бодисын солилцооны өвчинд байнгын нөлөө үзүүлдэг гэсэн ойлголтыг хэлдэг.
    • Жирэмсэн үедээ ээжийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ болон таргалалт нь улмаар ирээдүйн хүүхдийн таргалалтад нөлөөлдөг байна. Гэхдээ ээж аав хоёрын хоёулангийнх нь ерөнхий биеийн жингийн индекс ялгаагүй хэмжээгээр нөлөөлдөг байна. Жирэмсний насандаа бага жинтэй, жирэмсний насандаа том жинтэй, эсвэл дутуу төрсөн хүүхдүүд таргалалтын байдлыг хянаж байсан ч хүүхэд болон залуу насандаа инсулины эсэргүүцэл өндөртэй байдаг.

Хүүхдийн таргалалтын сул тал:

Илүүдэл жинтэй хүүхдүүд дараах өвчин тусах магадлалыг нэмдэг байж болох:

  • Астма
  • Цусны даралт ихсэх
  • Өвдөг эсвэл нурууны өвдөлт
  • Элэгний асуудал
  • Нойрны апноэ
    Өсвөр насандаа эсвэл насанд хүрсэн үед илүүдэл жинтэй байх нь цусны даралт ихсэх, чихрийн шижин (цусан дахь сахарын хэмжээ ихсэх), зүрхний шигдээс, зарим төрлийн хорт хавдар зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг.

Эмчилгээ

Бүгдийг нь эхнээс нь хэвшүүлж чадахгүй ч эхлээд бага багаар хэвшүүлэх хэрэгтэй.

  • Өдөрт 5 өөр төрлийн шинэ жимс ногоог хоолны нэр төрөлд нь оруулах. Үүнд жимсний шүүс орохгүй байх. Хэрвээ шинэ ногоо жимс ногоо байхгүй бол хөлдөөсөн эсвэл лаазалсныг хэрэглэж болно.
  • Хүүхдийн дэлгэцийн цагийг хязгаарлаарай. Дэлгэцийн цаг гэдэгт зурагт үзэх, видео тоглоом тоглох, компьютер болон бусад электрон төхөөрөмжийг хичээлээс бусад зүйлд ашиглах зэрэг багтана.
    • Мэргэжилтнүүд бага насны хүүхдүүдэд (2 – 5 нас) өдөрт 1 цагаас илүүгүй дэлгэцийн цагтай байхыг зөвлөж байна.
    • Том хүүхдүүдийн ч дэлгэцийн цагийг хязгаарлах хэрэгтэй.
  • Хүүхдээ өдөр бүр 1 цаг ба түүнээс дээш хугацаанд биеийн тамирын дасгал хийлгээрэй. Энгийнээр бол долоо хоногт 5 удаа хүүхдээ хүүхдийн талбайд тоглуулахад л болно.
  • Чихэрлэг ундааг хоолны дэглэмээс хасах чихэрлэг ундаанд хийжүүлсэн ундаа, спортын ундаа, бүх төрлийн шүүс орно. Цаг тухайд нь, тогтмол хооллож, өдрийн цагаар, ялангуяа хичээлийн дараа болон оройн хоолны дараа байнгын “зууш” идэхээс зайлсхийх.
  • Уйтгар гуниг, стресс, ганцаардал, дэлгэцийн цаг гэх мэт хүүхэд, өсвөр насныхны орчин дахь хоол идэхийг ихэсгэдэг шинж тэмдгүүдийг олж мэдэх.
  • Хангалттай нойр авах.
    • Ерөнхийдөө 3-5 насны хүүхдүүд 10-13 цаг унтдаг байх ёстой.
    • Том хүүхдүүд шөнө бүр 9-12 цаг,
    • Өсвөр насныхан 8-10 цаг унтдаг байх ёстой.
  • Эмнэлгийн таргалалтаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрт зөвхөн нэг өвчтөнийг бус бүхэл бүтэн гэр бүлээр нь хамруулахыг бид зөвлөж байна.

Бид таргалалтаас сэргийлэхийн тулд зуршил дадалыг нь өөрчлөх цогц арга хэмжээг ашиглахыг зөвлөж байна. Ийм хөтөлбөрүүдийг сургууль эсвэл олон нийтэд түшиглэсэн хөтөлбөрүүдтэй нэгтгэж, хамгийн өргөн хүрээнд хүргэх болно.

Эх сурвалж: uptodate

(Styne et al., 2017)

Pediatric Obesity-Assessment, Treatment, and Prevention: An Endocrine Society Clinical Practice Guideline

Хуваалцах:

Community

Шинээр нэмэгдсэн:

Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
Мэдээлэл тогтмол авахыг хүсвэл өөрийн мэдээллээ оруулаад илгээхийг дарна уу !
427915581_910137951111480_621779622379685091_n