Нэвтрэх
  • Эмийн хадгалах хугацаа дууссан – гэдэг нь ямар учиртай вэ?

    Зөвлөгөө, Шинэ мэдлэг, мэдээлэл
    АНУ-ын Хүнс Эмийн Хэрэглээний газраас хийсэн хадгалах хугацаа дууссан эмийн аюулгүй байдлын талаарх судалгаа

    Анх хэвлэгдсэн: 2003 оны 11-р сар 
    Шинэчилсэн: 2019 оны 12-р сарын 13 

    Гол асуулт бол эмийн хугацаа дуусдаг уу? Толгой өвдөөд гэрийн эмийн сангаа ухаад үзтэл жил гаруйн өмнө нь хадгалах хугацаа нь дуусчихсан хайрцагтай аспирин оллоо гэж бодъё. Тэгэхээр эмийн хугацаа дуусдаг уу? Энэ эмийг та уух уу эсвэл үгүй юу? Хэрэв энэ аспириныг уулаа гэж бодоход аюултай алдаа болох уу эсвэл үргэлжлүүлээд толгой өвдсөөр л байх уу? 

    Иймэрхүү асуудалтай олон хүнд тулгардаг. Psychopharmacology Today -д хэвлэгдсэн зөвлөгөө таны зарим асуултад хариулах болно..

    Ер нь бол эмийн хадгалах хугацаа дуусна гэдэг нь таны бодож байгаачлан зүйл байдаггүй ажээ. 1979 онд гарсан хуулийн дагуу эмийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнүүд дээрээ хадгалах хугацааг тэмдэглэдэг болсон ажээ. Энэхүү савлагаан дээр тэмдэглэгдсэн огноо нь үйлдвэрлэгчээс тухайн эмийн бүрэн хүчин чадал, аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа хугацаа юм. 

    АНУ-ын цэргийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу Хүнс болон Эмийн хэрэглээний газраас  эмийн хадгалах хугацааны талаар судалгаа хийсэн байна учир нь хэдэн жилдээ нэг удаа цэргийн байгууллагаас багагүй хэмжээний өртөг бүхий эмийг хадгалах хугацаа нь дууссанаас болж хаях болдог байжээ. Тус судалгаанд хамруулсан жороор олгодог болон жоргүй олгогддог 100 гаруй эмээс 90% нь хадгалах хугацаа дуусаад 15 хүртэлх жил болсон ч хэрэглэж болно гэсэн үр дүн гарсан байна.  

    Тэгэхээр, хадгалах хугацаа дууссан байна гэдэг нь тухайн эм шууд хэрэглээд үр дүнгүй эсвэл аюултай болсон гэсэн үг биш ажээ. Ихэнх эмүүд хадгалах хугацаа дуусаад хэдэн жил болсон ч хэрэглэхэд аюулгүй байдаг байна.  Ховор тохиолдлуудад тухайлбал тетрациклиний хувьд судлаачдын хувьд маргаантай хэвээр байна. Эмийн үйлчилгээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мууддаг нь үнэн боловч гол үйлчилгээ нь 10 жилийн дараа ч гэсэн хадгалагдсан хэвээр байдаг байна.

    Цэргийн байгууллагын судалсан эмүүдээс нитроглицерин, инсулин болон шингэн антибиотикуудаас бусад эмүүд нь хөргөгч гэх мэт сэрүүн, харанхуй нөхцөлд хадгалсан тохиолдолд олон жилийн хугацаанд үйлчилгээгээ хадгалдаг нь тогтоогджээ. 

    Тэгвэл эм үйлдвэрлэгчдээс гаргасан хадгалах хугацаа гэдэг зүйл нь таны эмийн санг тодорхой хугацаанд шинэчилж, тэдний халаасыг зузааруулах л зорилготой сурталчилгаа зүйл юм уу?

    Та үүнийг ингэж харж болох ч нөгөөтээгүүр эм үйлдвэрлэгчид хэрэв хадгалах хугацааг уртаар тавих хэрэгтэй бол энэ нь магадгүй тэднийг зах зээлд шинэ эм гаргаж ирэх эсвэл эмийн найрлагыг шинэчлэх ажлыг удаашруулж болох юм. 

    Дараагийн удаа та хэрвээ эмийн хадгалах хугацаа дууссан “ацан шалаа”– нд орвол эндээс юу уншсанаа санаарай. Таны эм хадгалах хугацаа нь дуусаад хэдэн жил болсон, танд 100% үйлчилгээ үзүүлэх эм хэрэгтэй бол магадгүй гараад шинийг худалдаж авч болох юм. Мөн танд эмийн үйлдэл, үйлчилгээ аюулгүй байдлын талаар асуулт байвал эмийн санчаас асууж болох юм. Таны эмийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадах хүн нь эмийн санч юм. 

    Жич: Энд бид эмийн хугацаа дууссан ч гэсэн хэрэглэ,  дахин худалдаж авах хэрэггүй эсвэл хугацаа дууссан эм 100% аюулгүй гэж сурталчилаагүйг анхаарна уу! 

    Эх сурвалж: Harvard Health Publishing

    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл