Нэвтрэх
  • Судалгааны ажил болон мэргэжлийн номууд үнэгүй олж унших боломжууд

    Зөвлөгөө, Ном, товхимол, Судалгаа, эрдэм шинжилгээ

    Яг одоо би маргааш эмч нарынхаа дунд хэлэлцүүлэгддэг “Журнал клуб”-т танилцуулах судалгааны ажлыг presentation болгон хөрвүүлж сууна. Гэнэт “оюуны хулгай” хийж хичээлээ хийдэг байсан оюутан цагаа саналаа. Би бас овоо “дээхэн” үеийн анагаахын оюутан л даа (2005-2012) Тухайн үед бидэнд багш нарын хэвлүүлсэн сурах бичгүүд хээндээ л үнэтэй байдаг байсан учраас оюутан бүр л “хамгийн хямд” аргаар номоо олж уншдаг байлаа.

    Хямд арга гэдэг нь ЭМШУҮИС (тэр үед Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль) – ын алдарт биеийн тамирын заалны дээр байдаг “canon”-ны ах нарын гайхалтай чадварын ачаар А4-ийн хэмжээтэй номыг А6 болгон хувилуулж авч уншихыг хэлж байгаа хэрэг.

    Тэр 2 ах мөн ч олон үеийн оюутнуудад хичээлээ бүрэн бүтэн унших боломж олгож өгсөн “буянтай” ах нар даа. Гэхдээ сүүлд 2 ч мэргэжлийн номын орчуулгын багт орж ажиллах боломж олдсоны хувьд ном гэдэг ямар их хөдөлмөрөөр бүтдэгийг ойлгож аль болох дахин “оюуны хулгай” хийхгүй юм шүү гэж битүүхэн өөртөө амласан ч “хөөрхий ядуу Монгол эмч”-ийн хувиар цалингаасаа сүүлийн үеийн мэргэжлийн англи хэл дээрх номуудаа хүссэнээрээ эх хувиар нь худалдаж авч чаддаггүй, сүүлийн үеийн судалгааны ажлыг тэр бүр төлбөрийг нь төлөөд аваад уншиж чаддаггүй хэвээр (санаа алдав).

    За гэхдээ бууж өгөхгүй яаж ийж байгаад л олоод уншчихаж байгаа юм 😁😁😁. Мөхөс би залуу эмч, оюутнууддаа “буян” болох гээд байна уу? Зохиогч эрдэмтэн мэргэдэд “нүгэл” үйлдэх гээд байна уу гэдгээ сайн ухахгүй байгаа ч, ямартай ч бараг л хүссэн судалгааны ажил, сурах бичиг номоо хэрхэн олдог аргаа та бүхэнтэй хуваалцах гэж байна.

    Эхний дугаарт сурах бичиг олдог сайтуудыг хуваалцъя.

    1. Telegram application дээр Science_Nexus_Bot гэдэг ид шидтэй хаяг бий. Эндээс хүссэн ном болон судалгааны ажлуудыг зохиогч, нэр, DOI зэргээр нь хайгаад олуулж болно. (AI өөрөө хайгаад өгнө)
    2. Z-Library Project – eBooks library. Download books free буюу Z-library -аас зөвхөн мэргэжлийн төдийгүй уран зохиолын, шашны за тэгээд хүссэн бүх төрлийн номоо олж чадна. Үнэгүй хэрэглэгчээр нэвтрээд тооны хувьд хязгаартай ч хүссэн форматаараа татаж авч болно. Мөн бага зэргийн хандив өгөөд хязгааргүй ч татаж авч болно. Одоо бүүр AI ашиглаад discord -той холбогдоод хормын төдийд татах линкийг нь өгдөг болсон байна лээ.
    3. Library genesis (www.libgen.li) z-library тай адилхан боловч хайлтын систем нь илүү шүүлттэй учраас нарийн хайж олж болно.

    Удаах нь илүүтэй судалгааны хэвлэлүүд, артиклиудыг олох боломжтой сайтууд.

    1. Science Hub (www.sci-hub.se) – энэ ер нь алдартай, бүтээгчдийн зорилго нь мэдлэгийг аль болох нийтэд түгээх гэсэн зорилготой учраас судалгааны ажлуудыг олоход хялбар, мөн бүтнээрээ олддог, татаж авах боломжтой сайт. Заримдаа сайт нь хаагдсан байдаг ч ижил төстэй хувилбарууд нь аль хэдийн нээгдсэн байдаг. Гүүгл дээр sci hub гээд хайлт хийхэд нээлттэй нь гараад ирнэ.
    2. За үнэхээр sci hub нь болохгүй бол Аннагийн архив уруу гүйгээрэй. www.annas-archive.org нь sci hub -тай “өнгө ижил”. Бас л мэргэжлийн болон мэргэжлийн бус бүх төрлийн хэвлэлүүдийг олох боломжтой. Манга ч байгаа 😛😛😛
    3. Сүүлд нь www.scienceopen.com зохиогчоос эхлээд хэвлэгдсэн он, хуудас, DOI за юугаар нь л хаймаар байна түүнийгээ бичээд хайж болох том ДАЛАЙ. За энд би зөвхөн өөрийн ойр хэрэглэдэг сайтуудыг танилцууллаа, та бүхэн бас нийтлэлийн доор өөрсдийн хэрэглэдэг сайтуудаа хуваалцана гэж итгэж байна. Мөн үүнийг зөвхөн мэргэжлээрээ өсөж, сайжрахын тулд ашиглана гэж амлаарай (хэхэ)
    Хуваалцах

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    Сорвины мэс заслын болон мэс заслын бус эмчилгээ

    Америкийн пластик мэс засалчдын нийгэмлэгийн вебсайтад 2024 оны 12-р сарын 06-ны өдөр нийтлэгдсэн, пластик мэс…

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.