Нэвтрэх
  • Анагаах ухааны ойлголт: Эмпати (empathy)

    Шинэ мэдлэг, мэдээлэл

    Тодорхойлолт: Өөрөөсөө бусад бодгалийг (хүн, амьтан) ойлгох (1), түүний болон тэдгээрийн оронд/байр суурин дээр өөрийгөө тавьж төсөөлөн сэтгэх (2) чадвар, мэдрэмж, бодол, ирээдүйг төлөвлөх чадамжийн цогц нийлмэл байдлыг эмпати хэмээх ойлголтын дор авч үздэг.

    • Эмпатийг хөгжүүлснээр бусдын мэдрэмжийг ойлгон мэдрэх учир бусдын гаргасан эерэг болон сөрөг үйлдлүүдээс туршлага хуримтлуулах чадвартай болдог (Өөрийн гаргасан үйлдлээс бус, бусдын үйлдлээс суралцан шууд амьдрал дээрээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ). 
    • Үндсэн хоёр хэлбэртэй:
      1. Аффектив буюу сэтгэл хөдлөлийн эмпати (affective empathy)
        • Аффектив – Энд ааш зан/авирт суурилсан буюу өдөөгчид богино хугацаанд хариу үйлдэл гаргах гэсэн утгаар хэрэглэгдэнэ.
        • Аффектив эмпати нь товчоор бусдын мэдрэмжийг адилхан мэдэрснээр харилцагчаа ойлгохыг хэлдэг.
      2. Когнитив буюу танин мэдэхүйн эмпати (Cognitive empathy)
        • Когнитив – Энд өдөөгчид шууд бусаар бодож хариу үйлдэл гаргах гэсэн утгаар хэрэглэгдэнэ.
        • Когнитив эмпати нь шууд харилцагчийнхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өөрөө мэдрэхгүй ч, тэдгээрийг ойлгох чадвар багтах учир оюун ухаан, сэтгэн бодох чавдартай нягт холбоотой байдаг.

    Аффектив буюу сэтгэл хөдлөлийн эмпати болон когнитив буюу танин мэдэхүйн эмпати нь тархины өөр өөр бүсүүдэд зохицуулагддаг. Тийм учраас энэ хоёр өөр хоорондоо нягт уялдаа холбоогүй.

    Анагаах ухаанд эмпати нь сэтгэцийн эмгэгүүд, ялангуяа зан төрхийн (F60.2,F60.8) болон аутизмтай (F84) нягт уялдаа холбоотой байдаг. Аутизмтай өвчтнүүд эргэн тойрныхоо хүмүүсийн мэдрэмжийг давхар мэдрэх, хуваалцах чавдартай (сэтгэл хөдлөлийн эмпатитай) байх боловч когнитив хэлбэрийн эмпатийн хөгжилд саадтай учир үйл явдлуудаас суралцах боломжгүй байдаг. Үүний эсрэгээр психопат (Psychopath) зан төрх/төрх байдалтай хүмүүс когнитив хэлбэрийн эмпати сайн хөгжсөн боловч сэтгэл хөдлөлийн эмпати нь үгүй байдаг. Үүнээс улбаалан психопат хүмүүсээс догшин хэрцгий авир, хуурамч зан төрх үүсдэг хэмээн АУ тайлбарладаг. Нарциссист зан төрхийн эмгэгийн үед сэтгэл хөдлөлийн болон танин мэдэхүйн эмпати аль аль нь дутмаг хөгжсөн байдаг.

    Дээрх хоёр хэлбэрүүдээс гадна нийгмийн эмпати (social empathy) гэж нэрлэгдэх эмпатийн хэлбэр байх ба энэ нь бүлгийн сэтгэл хөдлөл, сонирхолыг таньж ойлгох чавдарыг илэрхийлдэг. Нийгмийн эмпати нь жишээлбэл нийгмийн давхаргуудыг эсхүл гадны соёл, шашинг ойлгох боломжыг бүрдүүлдэг. Нийгмийн эмпатид сэтгэл хөдлөлийн болон танин мэдэхүйн эмпатийн аль аль нь шаардлагатай байдаг.

    Эмпати бол симпати биш. Товчоор эмпати нь бусдын мэдрэмжийг ойлгох чадвар бол харин симпати нь бусдад байгаа мэдрэмжийг ойлгож буйгаа, тэрийг нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэх чадвар юм.

    Эх сурвалж:

    • Elsevier – Psychische Erkrankungen. 6. Auflage, 2018
    • https://www.aerzteblatt.de/int/archive/article/222710
    • https://www.psychologie-heute.de/leben/artikel-detailansicht/42084-empathie.html
    • chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj
    • https://d-nb.info/1226853587/34
    Хуваалцах

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Эрдэмед платформ гэж юу вэ ?

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Яагаад эрх авах хэрэгтэй вэ ?

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ
    Хайсан зарим сэдэв байхгүй байна ?

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Асуулт байна. Яаж холбогдох вэ ?

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    ErdeMed-г ашиглахад төлбөр төлөх үү?

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Би зөвхөн интернеттэй газар татаж унших уу?

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Хамтарч ажиллахад яаж холбогдох вэ?

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Ашиглахад ямар Web-browser, гар утас, таблет тохиромжтой вэ?

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл