Нэвтрэх
  • Хүний зүрхэнд яагаад дасгал хөдөлгөөн хэрэгтэй болдог вэ?

    Зөвлөгөө

    Бидний зүрх он цагийн хувьслын явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ? Энэ асуултыг судлахын тулд Харвардын кардиологич доктор Аарон Баггис Африкийн сармагчин, Мексикийн фермерүүд, Америкийн тамирчдын зүрхийг харьцуулсан өвөрмөц судалгаа хийжээ.

    Тэд нас ахих тусам эрүүл чийрэг байхын тулд амьдралынхаа туршид тогтмол эрч хүчтэй алхах эсвэл гүйх нь чухал болохыг зөвлөдөг

    Харвардад харьяалагддаг Массачусетс Нэгдсэн Эмнэлгийн зүрх судасны лабораторийн захирал доктор Баггис.

    Судалгаанд сармагчингууд (горилла ба шимпанзе) ба идэвхгүй дөрвөн эрэгтэй, тэсвэр тэвчээр шаардсан спортын тамирчин, хөлбөмбөгчин, Тарахумара индиан гэсэн дөрвөн өөр бүлэгт судалгаа хийжээ. Бүх төрлийн үйл ажиллагааны үеэр нь хийсэн хэт авиан тусламжтайгаар зүрхний нарийвчилсан судалгааг хийсэн.

    Эртний хүмүүс

    Бидний хамгийн ойрын хувьслын төрөл төрөгсөд болох Шимпанзе нь өдрийн ихэнх цагийг хооллож, амрахад авирах, зодолдох зэргээр богино тэмцэл/барилдаан/ хийдэг.

    Энэхүү товч боловч эрч хүчтэй ажил нь зүрхний тасалгаанд ачаалал үүсгэдэг бөгөөд зүрхний хана илүү зузаан болсон байдаг. Харин эртний өвөг дээдэс маань амьд үлдэхийн тулд ан агнаж, хоол хүнс цуглуулж, холын зайд алхаж, явахыг шаарддаг нөхцөлд амьдардаг байсан.

    Хувьсал хөгжихийн хэрээр эрт цагийн тариаланчид бие махбодийн тэсвэр тэвчээрт тулгуурлан хоол хүнсээ тарих, арчлах, хураах ажил хийдэг байж.

    Үүний үр дүнд хүний ​​зүрх нимгэн ханатай, илүү уян хатан болж өөрчлөгдсөн. Зүрхний камер бага зэрэг томорч, үл ялиг өвөрмөц бүтэцтэй болсон. Энэ нь илүү их цус шахсаны дараа эргээд зүрх тайвшрахад тусалдаг.

    Цэвэр зүрх ?

    Мексикийн Copper Canyon-д амьдардаг Тарахумара индианчууд барууны соёлын нөлөөнд автагдалгүй үлдсэн цөөхөн соёл иргэншлийн нэг юм.

    Тэд антропологичид газар тариаланчид шиг өдөр тутмын амьдрал даа алхах, түргэн явах зэрэг өөр олон төрлийн хөдөлгөөнүүдийг бүтэн өдрийн туршид хийх хэв маягаар амьдардаг

    Тэдний зүрх нь байгалийн хөгжлийн явцад хэрхэн яаж өөрчлөгдсөнийг мэдэж болно. Хэрэв хүсвэл та зүрхний жинхэнэ хэлбэрийг мөн олж харж болно

    Доктор Баггис
    Таны зүрх ямар дасгал хийснээс хамааран амьдралын чинь туршид зохицдог

    Зүрхний гол шахуурга болох зүүн ховдол нь хүний өдөр тутмын амьдралын хэв маяг, үйл ажиллагааг илэрхийлдэг. Тамирчид тэр тусмаа гүйгчдийн зүүн ховдол нь дунджаас урт, илүү том, уян харимхай байжээ.

    Нөгөө талаар хөл бөмбөг тоглогчдын зүрх нь тэдний хүч чадлын бэлтгэлийг илтгэдэг богинохон, эрч хүчтэй дасгал хийхэд илүү зохицсон байв. Зүүн ховдлын хана нь илүү зузаан, уян хатан биш байсан тул эзлэхүүн гэхээсээ илүү даралтыг тэсвэрлэх боломжийг олгодог.

    Идэвхгүй байдал нь зүрхэнд хор хөнөөл учруулдаг

    Гэсэн хэдий ч дасгал хөдөлгөөн хийдэггүй эрчүүдийн хэсэг эрүүл мэндийн талаар мэдлэг хамгийн чухал гэж доктор Баггиш хэлэв. Эдгээр 20-30 насныхан эрчүүдэд өндөр даралт гэх мэт зүрхний өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлүүд байдаггүй ч гэсэн тэдний зүрх нь уян хатан биш бусад судалгааны бүлгийг бодвол хана нь хөгжөөгүй байв.

    Хэрэв та биеийн дасгал өдөр бүр хийдэггүй бол зүрх их хэмжээний цус шахдаггүй. Зүрх ба судас хоёулаа хатуурч эхэлдэг

    Доктор Баггис
    Дасгал нь цусны даралт ихсэхээс сэргийлдэг

    Харамсалтай нь, Америкийн насанд хүрэгчдийн дөнгөж 20 орчим хувь нь долоо хоногт дунд зэргийн эрчимтэй дасгал хийдэг байна. Насанд хүрэгчдийн гуравны нэг нь цусны даралт ихтэй байдаг.

    Гэхдээ бид хүмүүст тэдний сонгосон шалтгаан, үр дагаврыг ойлгоход нь туслах тусам бидний амьдрал илүү дээр байх болно.

    Доктор Баггис

    Хэдийгээр амьдралынхаа туршид дасгал хийх нь илүү дээр байдаг ч эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Ихэнх хүмүүсийн хувьд хөдөлгөөнгүй байдлаас идэвхитэй болж өөрчлөгдөх нь хэцүү бөгөөд зан авирын жинхэнэ өөрчлөлтийг шаарддаг.

    Эх сурвалж: Cardio Exercise, Harvard Health Publishing

    Хуваалцах

    Эмнэлгийн мэргэжилтнүүдийн CV буюу Товч намтарт юуг анхаарах хэрэгтэй вэ?

    Америкийн эмэгтэй мэс засалчдын холбоо (AWS) -оос эрхлэн гаргасан ” Navigating Your Surgical Career”…

    Пластик мэс заслын сурах бичгүүд

    Пластик мэс заслын чиглэлээр бичигдсэн “хар мянга найман зуун” ном бий. Гэхдээ би энд эхлэн…

    Цаг уурын нөхцөл байдал ботокс тарилгын тунд нөлөөлнө гэнэ үү? 

    Гоо сайхны ботокс тарианы үр дүнг сайжруулахын тулд нарлаг дулаан орнуудад амьдардаг үйлчлүүлэгчдэд тарилгын тун…

    Пластик мэс заслын түүх

    Юуны түрүүнд орчин цагийн анагаах ухааны мэдлэгийг эх хэл дээр нь оюутан, резидент, залуу эмч…

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.