Нэвтрэх
  • Пластик мэс заслын сурах бичгүүд

    Зөвлөгөө, Ном, товхимол, Резидент эмч

    Пластик мэс заслын чиглэлээр бичигдсэн “хар мянга найман зуун” ном бий. Гэхдээ би энд эхлэн суралцагч, дунд түвшин, ахисан түвшний пластик нөхөн сэргээх мэс заслын номнуудыг дараах байдлаар ангилж, танилцуулж байна. Энэ нь таны мэдлэгийн түвшингээс хамаарч шат дараалан ахихад зориулагдсан боловч жагсаалт таны хувьд өөр байх ч боломжтой гэдгийг санаарай. Та ч бас өөрийн гэсэн жагсаалттай бол түүнийгээ бидэнтэй хуваалцаарай.

    Яаж гэж үү? Эрдэмед дээр хэн ч нийтлэгч болж болдог боломжтой гэдгийг мэдэх үү?

    Хэрэв та сонирхож байвал энэ холбоос руу дарж орох эсвэл карьер хэсгээр орж бүртгүүлээрэй !

    А. Эхлэн Суралцагчийн Түвшин

    (Эдгээр номнууд нь анатомийн үндсэн ойлголт, шархны эдгэрэл, арьсны болон далбангийн үндсэн ойлголт, зарчмуудыг тодорхой тайлбарласан байдаг. Түүнчлэн зөвхөн пластик ч биш ерөнхий мэс заслуудын чиглэлийн суурь мэдлэгийг танд өгнө.)

    1. Grabb and Smith’s Plastic Surgery (7th Edition) 
      • Анхаарах зүйл: Пластик мэс заслын анхан шатны ойлголтууд: анатоми, шархны эдгэрэл, далбан, нөхөн сэргээх мэс засал. 
      • Яагаад эхлэн суралцагчдад тохиромжтой вэ? Товч бөгөөд ойлгомжтой тайлбар, үндсэн мэдээллүүдийг багтаасан байдаг.
      • Хэрэглээний төвшин: Пластик мэс заслын талаар анхан шатны ойлголт авахад тохиромжтой. 
    2. Netter’s Atlas of Human Anatomy (8th Edition) 
      • Анхаарах зүйл: Хүний анатомийг дэлгэрэнгүй зураглалаар үзүүлсэн байдаг. 
      • Яагаад эхлэн суралцагчдад тохиромжтой вэ? Цэвэрхэн, ойлгомжтой зураглал нь анатомийг илүү ойлгоход тусална. 
      • Хэрэглээний төвшин: Бүх төрлийн мэс засалд шаардлагатай анатомийг судлах лавлах ном.
    3. Surgical Anatomy and Technique: A Pocket Manual (4th Edition) 
      • Анхаарах зүйл: Оёдлын техникт суралцах болон шархны нөхөн сэргээх мэс заслын үндсэн аргачлалуудыг багтаадаг. 
      • Яагаад эхлэн суралцагчдад тохиромжтой вэ? Энгийн, практик агуулгатай.  Ерөнхий мэс заслын суурийг танд өгнө.
      • Хэрэглээний төвшин: Клиник болон сургалтын үеэр халаасны лавлах байдлаар ашиглана.
    4. Basic Science for Plastic Surgery (Oxford Specialty Training) 
      • Анхаарах зүйл: Шархны эдгэрэл, арьсны нөхөн сэргэлт зэрэг пластик мэс заслын шинжлэх ухааны үндсийг багтаана. 
      • Яагаад эхлэн суралцагчдад тохиромжтой вэ? Товч, эмх цэгцтэй бичигдсэн. 
      • Хэрэглээний төвшин: Шалгалтанд бэлдэхэд болон хурдан эргэж санахаар судлахад тохиромжтой.

     Б. Дунд Түвшин

    (Эдгээр номнууд нь нарийн мэс заслын аргачлал, үе шаттай зааврыг агуулдаг)

    1. Plastic Surgery: Volume 1–6 (4th Edition) by Peter C. Neligan 
      • Анхаарах зүйл: Пластик мэс заслын бүх чиглэлүүдийг хамарсан цогц гарын авлага. 
      • Яагаад дунд түвшинд тохиромжтой вэ? Нарийн тайлбар, ахисан түвшний техниктэй боловч сурахад хялбар. 
      • Хэрэглээний төвшин: Резидентурт суралцагчдад зориулсан шилдэг эх сурвалж.
    2. Mathes and Nahai’s Reconstructive Surgery (2nd Edition) 
      • Анхаарах зүйл: Бүх төрлийн анатомийн бүсүүдэд далбангийн нөхөн сэргээх аргачлалуудыг багтаана. 
      • Яагаад дунд түвшинд тохиромжтой вэ? Клиникийн нөхөн сэргээх мэс заслын практикт төвлөрдөг. 
      • Хэрэглээний төвшин: Далбангийн физиологи болон загварыг сурахад зайлшгүй шаардлагатай.
    3. Zollinger’s Atlas of Surgical Operations (11th Edition) 
      • Анхаарах зүйл: Ерөнхий мэс засалд хэрэглэгдэх мэс заслын аргачлалуудыг алхам алхмаар тайлбарласан.  Зарим анатоми болон техникийг пластик мэс засалд ашиглах боломжтой, дэлгэрэнгүй тайлбартай.
      • Яагаад дунд түвшинд тохиромжтой вэ? Практикт шууд ашиглах боломжтой, тодорхой заавартай. 
      • Хэрэглээний төвшин: Мэс заслын өмнөх төлөвлөгөө боловсруулах болон харж судлахад тохиромжтой.
    4. Aesthetic Plastic Surgery by Sherrell Aston et al. 
      • Анхаарах зүйл: Нүүрний арьс татах, хамрын мэс засал, биеийн өөх соруулах зэрэг гоо сайхны мэс заслын гарын авлага. 
      • Яагаад дунд түвшинд тохиромжтой вэ? Гоо сайхны мэс засал руу илүү чиглэсэн агуулгатай. 
      • Хэрэглээний төвшин: Гоо сайхны мэс заслын үндсийг судлахад тохиромжтой.

    В. Ахисан Түвшин

    (Эдгээр номнууд нь пластик мэс заслын мэргэшсэн эмч болон ахисан түвшний сургалтад зориулагдсан)

    1. Microsurgical Reconstruction of the Head and Neck by Peter C. Neligan 
      • Анхаарах зүйл: Толгой, хүзүүний, гар хөл мөчдийн микро нөхөн сэргээх мэс засалд нилээд төвлөрсөн . 
      • Яагаад ахисан түвшинд тохиромжтой вэ? Чөлөөт далбан, судасны оёдол зэрэг нарийн төвөгтэй техникийг багтаана. 
      • Хэрэглээний төвшин: Микро мэс засалд мэргэшихэд зайлшгүй шаардлагатай.
    2. Craniofacial Surgery by Mutaz B. Habal 
      • Анхаарах зүйл: Гаж хөгжлийн болон гэмтлийн шалтгаантай нүүрний нөхөн сэргээх мэс заслын аргачлал. 
      • Яагаад ахисан түвшинд тохиромжтой вэ? Нүүрний ясны анатомийг бүрэн ойлгосон байхыг шаарддаг. 
      • Хэрэглээний төвшин: Нүүрний нөхөн сэргээх мэс засалд мэргэшихэд чухал ном.

    За мэдээж эдгээр номуудыг шууд худалдаад авч чадахгүй байгаа нөхцөлд судалгааны ажил болон мэргэжлийн ном үнэгүй олж унших боломжууд-д дурдсан аргуудыг ашиглаад үзээрэй. Ихэнхи номнууд нь олддог шүү.

    Хуваалцах

    Гений эмчилгээний тусламжтайгаар сонсгол сэргээх боломж

    Анагаах ухаанд гений эмчилгээ нь сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг болоод байна.…

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх

    Мэс заслын гар угаалт, мэс заслын халат өмсөх, ариун бээлий өмсөх үйл явцыг мэс заслын…

    Мэс заслын өрөөнд туслах нь

    Бүх л мэс засалчдад мэс заслын үеэр туслагч ихэвчлэн шаардлагатай байдаг. Мэс заслын өрөөнд байгаа…

    Мэс заслын үеийн аюулгүй байдал

    Мэс засал эмчилгээ нь амь насыг аврах зорилготой боловч мэс заслын тусламж нь тодорхой дүрэм…

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.

    Хэрэглэгчийн мэдээлэл