Панто-Денк 40 (Panto-Denk 40mg)
Хэрэглэх заалт
Панто-Денк 40 нь ходоодны хүчлийн нийлэгжилтийг саатуулах үйлдэлтэй бэлдмэл. (протоны шахуургыг сонгомлоор дарангуйлагч)
- Панто-Денк 40 бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- 12 хуруу гэдэсний шархлаа
- Ходоодны шархлаа
- Дунд зэргийн болон хүнд явцтай улаан хоолойн сөөргөөт үрэвсэл
- Ходоодны хүчил их хэмжээгээр ялгарсантай холбоотой эмгэгийн удаан хугацааны эмчилгээ (Золлингер Эллисоны хам шинж)
- Helicobacter pylori-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд антибиотиктой хавсран хэрэглэнэ. Уг бактерийн халдвар нь ходоодны үрэвслийн шалтгаан болдог бөгөөд улмаар ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа үүсгэдэг. Иймээс Helicobacter pylori-ын халдварыг эмчилснээр уг эмгэгийн эдгэрэлтэнд туслах ба дахихаас сэргийлнэ
Эсрэг заалт
- Пантопразол, шар буурцаг, газрын самар болон бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг (харшил) хүмүүс
- Үйлчлэгч бодис нь атазанавир (ДОХ-ын вирусын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) агуулсан эмийн бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс
- Дунд зэргийн болон хүнд явцтай элэг, бөөрний эмгэгийн үед Helicobacter pylori-ын хавсарсан эмчилгээнд хэрэглэхгүй.