Нэвтрэх
  • Пренесса 4мг (Prenessa 4mg)

    4 мг
    KRKA d.d., Novo Mesto
    Эмийн хэлбэр: Шахмал
    Үндсэн үнэ: 560 төг
    ЭМД хөнгөлөлт: 392 төг
    Даатгуулагч төлөх үнэ: 172 төг
    Бүгдийг нээхБүгдийг хаах

    Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ

    •  Артерийн даралт ихсэлт
      • Артерийн даралт ихсэлтийн эмчилгээ
    • Зүрхний архаг дутагдал
      • Шинж тэмдэгийн зүрхний дутагдлын эмчилгээнд
    • Зүрхний цус хомсдолын өвчин, тогтвортой явцтай
      • Зүрхний шигдээсээр өвдсөн болон эргэн судасжилт хийгдсэн өвчтөнүүдэд зүрх судасны эрсдэлийг бууруулахад.
    • Периндоприл ба бусад ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл, пренесса-ын найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
    • Өмнө нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотой судас судас мэдрэлийн хаван илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
    • Удамшлын, шалтгаан тодорхойгүй судас мэдрэлийн хаван
    • Жирэмсний 2 ба 3 дахь 3 сар
    • Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл ба Ангиотензин рецепторыг саатуулагчийг хамт (эсвэл алискирен)  хэрэглэх, түүнчлэн валсартан, чихрийн шижин эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд (СКФ<60ml/min/1,73m2)

    Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

    • Тун хэтрэлтийг талаар мэдээлэл хомс байдаг. Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой илрэх шинж тэмдэг
      • Артерийн даралт илэрхий багасах
      • шок
      • Ус электролитийн тэнцвэр алдагдах
      • бөөрний дутагдал,
      • амьсгал гүнзгий олон болох
      • зүрхний цохилт түргэсэж удаашрах
      • толгой эргэх
      • тавгүйтэл
      • ханиалгах.
    • Тун хэтрэх үед физиологийн уусмал судсаар хийхийг зөвлөнө. Артерийн даралт багассан үед өвчтөнийг шокын үеийн байлалд байлгах бөгөөд ангиотензин II ба катехоламиныг боломжоор нь судсаар хийнэ.
    • Периндоприлат нь диализын тусламжтайгаар бие махбодоос гарна. Эмийн эмчилгээнд засагдахгүй тогтвортой брадикардийн үед пейсмейкерийг байрлуулна.
    • Түүнчлэн амьдралын чухал эрхтний үйл ажиллагаа ба цусан дахь креатинин, электролитийн концентрацийг тасралтгүй хянах шаардлагатай. 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун
    Гаж нөлөө
    Фармакодинамик
    Фармакокинетик
    Эмийн харилцан үйлчлэл
    Анхааруулга
    Жирэмсэн болон хөхүүл үе
    Бусад мэдээлэл

    Хэрэглэгчийн мэдээлэл

    FAQ - Тогтмол асуугддаг асуултууд

    Анагаах ухааны нотолгоо баримтад суурилан батлагдсан болон шинэ, судлагдаж буй мэдлэг, мэдээллийг цахимаар хүргэдэг Анагаах ухааны мэдлэгийн лавлах платформ юм.

    Хэдийд ч, хаанаас ч өөрийн гар утас, таблет, компьютерыг ашиглан анагаахын мэдлэгийг хурдан хугацаанд лавлан харах боломжтой. Эрдэмед анагаах ухааны мэдлэгийн платформд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны удирдамж зөвлөмжүүдээс гадна анатоми, физиологи зэрэг суурь мэдлэгийн контентуудыг унших боломжтой. 

    • Мэргэжлийн ном худалдан авах гэж шуудан хүлээх эсвэл дэлгүүр явах шаардлагагүй
    • Орчин үеийн E-Learning платформ нь байгальд ээлтэй суралцах аргуудын нэг
    • Олон мэргэжлийн ном худалдан авахаас зайлсхийж таны мөнгө, санхүүг хэмнэнэ

    Тийм, таны зөв. Анагаах ухаан өөрөө маш өргөн хүрээг хамарсан асар их мэдээллийн урсгал байдаг. Одоогоор та 150 гаруй контент, 600 гаруй эмийн мэдээлэл, ICD-10 өвчний олон улсын ангиллын цахим лавлах үзэх боломжтой байгаа ба сэдвийн тоо, цар хүрээ цаашид тогтмол нэмэгдэх юм. Ингэхдээ бид хамгийн түрүүнд зонхилон тохиолдох суурь мэдлэгийн сэдэв, өвчин, эмгэгийг сонгон оруулж байна. Шинээр нэмэгдсэн сэдвийн мэдээллийг бид бүхэн танд тогтмол илгээж байх болно.

    Дэлгэцийн баруун доор байрлах чатаар, info@erdemed.com цахим хаягаар болон сошиал сувгуудаар холбогдож хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.

    Манай платформ нь төлбөртэй үндсэн багцын үйлчилгээ болон үнэгүй үзэж болох контентүүдийг санал болгодог. Мөн та мэдээ уншихад ямар ч төлбөр төлөхгүй.

    Тийм. Одоогоор зөвхөн интернеттэй орчинд ашиглах боломжтой байгаа ба удахгүй Апп ашиглалтад орох үед offline горим буюу интернетгүй орчин ашиглах боломж бүрдэх юм.

    Бидэнтэй хамтран ажиллахад бидний үүд хаалга ямагт нээлттэй ба info@erdemed.com хаяг болон Fb-чат уруу холбоо барина уу !

    Бүх Web-browser дээр ашиглах боломжтой ба бид Google Chrome-г санал болгодог. Таны утас Android 5.0 болон iOS 10.01 хувилбараас дээш үйлдлийн системтэй бол ашиглаж болно.