Рифамицин (Rifamycin)
- ATC код
- S02AA12
- Фармакологийн ангилал
- S02AA · Чихэнд хэрэглэх халдварын эсрэг эм
- Эмчилгээний бүлэг
- S02 · Чихний эм
Зүрхний архаг дутмагшил нь зүрхний бүтцийн өөрчлөлт, ховдлын дүүрэлт болон шахуургын үйл ажиллагаа алдагдсаны улмаас бие махбодийг хангалттай цус, хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй болж, хэвийн бодисын солилцоог хангах боломжгүй болсноор үүсдэг эмнэлзүйн хам шинж юм. Энэхүү эмгэг нь систолын дутмагшлын үед зүрхний шахуургын үйл ажиллагаа алдагдаж, цацалтын фракц буурч илэрдэг бол диастолын дутмагшлын үед зүрхний зүүн ховдлын дүүрэлтийн үйл ажиллагаа алдагдаж, цацалтын фракц хадгалагдсан эсвэл хөнгөн зэргээр буурсан байдалтайгаар илэрдэг.
Цацалтын фракцийн түвшнээр нь гурван хэлбэрт ангилдаг бөгөөд цацалтын фракц буурсан зүрхний дутмагшил (HFrEF, <40%), цацалтын фракц хөнгөн зэргээр буурсан зүрхний дутмагшил (HFmrEF, EF 40–49%) болон цацалтын фракц хадгалагдсан зүрхний дутмагшил (HFpEF, EF ≥50%) гэж тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд цацалтын фракц сайжирсан зүрхний дутмагшил (HFimpEF) гэх нэр томьёо хэрэглэгдэх болсон бөгөөд өмнө нь ≤40% байсан EF эмчилгээний дараа >40% болж сайжирсан тохиолдолд хэрэглэнэ.
Эмнэлзүйн түгээмэл илрэл нь амьсгаадалт, бачууралт, ядарч сульдах, ачаалал даах чадамж буурах, шагай болон шилбээр хавагнах зэрэг шинжүүд бөгөөд зарим тохиолдолд хоолны дуршил алдагдах, гэдэс хийгээр дүүрэх, сэтгэл гутрал, ухаан самуурах зэрэг шинж дагалддаг. Бодит үзлэгээр гүрээний венийн судас чинэрэх, элэг-гүрээний венийн рефлюкс, зүрхний эмгэг III авиа илрэх, мөн захын хаван, уушгины хэржигнүүр, цээжний хөндийд шингэн хуримтлагдах зэрэг шинжүүд тодорхойлогдоно.
Зүрхний архаг дутмагшил нь тавилан муутай эмгэг бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд таван жилийн амьдрах боломж дунджаар 40–50% орчим байдаг. Үүнтэй уялдан давтан эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөр бөгөөд зүрхний гэнэтийн үхэл болон ховдлын хэм алдагдал түгээмэл тохиолддог.
Оношилгоонд зовуурь болон үзлэгийн шинж тэмдгийн хамт натри хөөгч пептидийн сорил (, NT-proBNP) болон гол үүрэгтэй бөгөөд цацалтын фракц, зүрхний бүтцийн өөрчлөлтийг үнэлэхэд ашиглагдана.
Эмчилгээний үндсэн зарчим нь амьдралын хэв маягийн өөрчлөлт, тухайлбал давс болон шингэний хэрэглээг хязгаарлах, зохистой дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах, мөн нотолгоонд суурилсан эмийн эмчилгээ юм. Үүнд ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эсвэл ангиотензины рецепторын хориглогч, бета-блокатор, минералокортикоидын рецепторын антагонист, ангиотензины рецептор–неприлизины саатуулагч болон саатуулагч зэрэг багтана. Давс хөөх эм нь зовуурийг намжаахад өргөн хэрэглэгддэг. Түүнчлэн сонгомол тохиолдолд зүрхний дефибриллятор суулгац, зүрхний ресинхрон эмчилгээ, улмаар болон зүрх шилжүүлэн суулгах зэрэг төхөөрөмжийн болон мэс заслын эмчилгээ хийгдэх боломжтой.
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Зүрхнээс шахагдах цусны хувь
Ховдлын агшилтын дараа ховдлоос шахагдан гарах цусны хувь, эрүүл хүнд багадаа 55%
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Уушги (Lung)
Уушги нь цээжний хөндийд байрлах, гадна талаасаа гялтан хальсаар бүрхэгдсэн хос эрхтэн юм. Уушгины дотор гадаргуугийн дунд хэсгээс ялимгүй дээд талд уушгины үүд байрлах бөгөөд уг хэсгээр гуурсан хоолой, артерийн судас, мэдрэлийн ширхэгүүд орж тунгалгийн болон венийн судас гардаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Үхэл (Death)
Үхэл бол амьдралын төгсгөл. Гэвч үхэлд хүргэсэн шалтгаан, үйл явц үргэлж тодорхой байдаггүй. Анагаах ухаанд тархины (багана тархи, тархины бусад хэсгийн бүтэц, үйл ажиллагаа эргэшгүйгээр зогсох), зүрх-уушгины (амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа эргэшгүйгээр бүрэн зогсох) үхлийг ялган оношлох шаардлага гардаг. Үхлийг зарлах нь хүний их эмчийн үүрэг байдаг тул эмч хүн эмнэлзүйн үхэл, биологийн үхлийн …
BNP
Brain natriuretic peptide – Тархины натрийуретик пептид
Эхокардиографи
Зүрхний хэт авиан шинжилгээ (ЭхоКГ) - зүрхний дүрс оношилгооны хамгийн түгээмэл арга. Байршлаар нь трансторакал (TTE, цээжний хананд датчиг) болон трансэзофагаль (TEE, улаан хоолойгоор) гэж ялгана.
SGLT2
Sodium-Glucose Cotransporter 2 - Натри-глюкозын хамтын тээвэрлэгч 2: бөөрний ойрын гуурсанцарт глюкозыг эргүүлэн шимэгдүүлдэг уураг. SGLT2 саатуулагч эмүүд глюкозыг шээсээр гадагшлуулж цусны глюкозыг бууруулна.
LVAD
Left ventricular assist device – Зүүн ховдлыг дэмжих төхөөрөмж
Зүрхний шигдээс (Myocardial infarction)
Зүрхний булчингийн нэг хэсэгт цусан хангамж бүхэлдээ тасалдсан эсвэл буурсны улмаас миокардийн эд гэмтэж, некроз үүсэхийг "миокардийн инфаркт" буюу зүрхний шигдээс (ЗШ) хэмээн нэрлэдэг. Зүрхний титэм судасны өвчин нь зүрхний шигдээс үүсэх гол шалтгаан болдог.
Артерийн гипертензи (Arterial hypertension)
Хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт (1 удаагийн ирэлтэнд 2-3 удаагийн хэмжилт хийх), нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥ 130 мм МУБ ба диастолын даралт ≥ 80 мм МУБ байх.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.