Дэд гарчиг
Улаан хоолой (Esophagus)
Улаан хоолой нь CVI-CVII нугалмын түвшинд төвөнхийн бөлзгөн мөгөөрсний доод ирмэгээс эхэлж ThXI нугалмын харалдаа төгсдөг, 25 см урт, нарийвтар, хөндийт эрхтэн ба амны хөндийгөөс ходоод руу хоолыг дамжуулах үйл ажиллагаатай хоол боловсруулах тогтолцооны нэг хэсэг юм.
Улаан хоолойг анатомийн байрлалаар нь 3 хэсэгт хуваадаг, мөн физиологийн 3 нарийсалтай. Улаан хоолойн хана нь салст, салстын доод, булчингийн болон адвентици гэсэн 4 давхаргатай.
- Үйл ажиллагаа: хоол хүнсийг залгих, хоол боловсруулах тогтолцоонд дамжуулах үүрэгтэй
- Хэлбэр: гуурс хэлбэрийн
- Хэмжээ:
- Урт: 23-25 см
- Үүдэн шүднээс эхлээд амны хөндий, залгиур, улаан хоолойн бүх хэсгүүдийн нийт урт 40-42 см
- Өргөн: 1-2 см диаметртай
Байрлал зүйн анатоми
Улаан хоолой нь хүний биеийн гол шугамын бага зэрэг баруун талаар байрладаг, хүзүү хэсэгт бамбай булчирхайтай, цээжний хэсэгт цагаан мөгөөрсөн хоолойн ард , гол судасны баруун талаар доош уруудан, өвчүүний ксифойд процессус ясны дор өрц рүү ялимгүй зүүн тийш нэвтрэн ордог.
| Урд тал | Ар тал |
|---|
Цусан хангамж
Мэдрэлжүүлэлт, тунгалаг
Микроскопийн анатоми
Үр хөврөлийн хөгжил
Үйл ажиллагаа
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Бамбай булчирхай (Thyroid gland)
Бамбай булчирхай (Thyroid gland) нь дотоод шүүрлийн эрхтэн бөгөөд бодисын солилцоо болон бие махбодийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай гормонуудыг ялгаруулдаг.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
