Ходоодны хорт хавдар (Gastric cancer) | ErdeMEDЦусан хангамж
Тунгалгын систем ба мэдрэлжүүлэлт
Микроскопийн анатоми
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Дэд гарчиг
Шалтгаан
Эмнэлзүй
Оношилгоо
Үе шат
Эмгэг судлал
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Уушгины бүтэц нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ
- Агаар дамжуулах хэсэг
- Хийн солилцоо явуулах хэсэг
Агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоо
Уушгины дэлбэн болон сегмент бүр нь өөрийн гэсэн агаар дамжуулах гуурсан хоолойн тогтолцоотой. Гуурсан хоолой нь ойролцоогоор 20 удаа салаалж, салбарласан байдаг.
Салаалалтын түвшинээр нь дараах байдлаар ангилна
- Гол гуурсан хоолой
- Дэлбэнгийн гуурсан хоолой
- Сегментийн гуурсан хоолой
- Субсегментийн гуурсан хоолой
- Зүүн уушги нь хоёр дэлбэнтэй бөгөөд нийт 9 сегментээс бүрдэнэ
- Мөгөөрсөн хоолойноос салаалсан гол гуурсан хоолой зүүн уушги руу орохдоо хөндлөн чиглэлтэйгээр салаалж ордог.
Баруун уушгины сегментийн хувиарлалт
- Дээд дэлбэн: I–III сегмент
- Дунд дэлбэн: IV–V сегмент
- Доод дэлбэн: VI–X сегмент
Зүүн уушгины сегментийн хуваарилалт
- Дээд дэлбэн: I–V сегмент
- Доод дэлбэн: VI, VIII, IX, X сегмент
| Зүүн уушги | Баруун уушги |
|---|
Дэлбэн болон Сегмент | - Хоёр дэлбэнтэй
- 8-10 сегменттэй
- Доод дэлбэн нь өнчин уушги буюу уушгины хэлэнцрийг агуулна
| - Гурван дэлбэнтэй
- 10 сегменттэй
|
Гуурсан хоолой | - Зүүн гол гуурсан хоолой нь баруун талын гуурсан хоолойтой харьцуулахад арай урт бөгөөд илүү хөндлөн чиглэлтэйгээр уушгинд ордог
- Зүүн уушгины артерийн судасны доогуур байрладаг
| - Баруун гол гуурсан хоолой нь зүүн гол гуурсан хоолойноос арай өргөн, богино бөгөөд илүү эгц байрлалтай байдаг. Энэ нь аспираци илүү хялбар үүсэх нөхцөлийг үүсгэнэ
- Баруун уушгины артерийн судасны ар талаар байрладаг
|
Гуурсан хоолой ба цулцан
Энэхүү тогтолцоо нь хүчилтөрөгч ба нүүрстөрөгчийн хийн солилцоог явуулах үндсэн үүрэгтэй. Гол гуурсан хоолой нь салбарлан нарийссаар, цулцангийн цорго цаашлаад цулцангийн уут болон салаална.
Нийтдээ ойролцоогоор 300 сая орчим цулцан байдаг бөгөөд эдгээрийн нийт гадаргуугийн талбай нь ойролцоогоор 100 м² хүрдэг. Энэ том талбай нь хий солилцооны үр ашигтай явагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Үйл ажиллагаа: Гол үүрэг нь гадна орчноос хүчилтөрөгч авч, түүнийг цусаар дамжуулан бие махбодын бүх эд эсэд хүргэх явдал юм. Үүний зэрэгцээ эсийн бодисын солилцооны дүнд үүссэн нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулна.
Цулцангууд нь өөр хоорондоо цулцан хоорондын таславчаар тусгаарлагдсан байх бөгөөд энэ хана нь хялгасан судаснууд болон уян ширхгийг агуулсан байдаг.
Кохын нүх: Цулцан хоорондын хананд байрлах Кохын нүх гэж нэрлэгддэг жижиг нүхнүүд нь цулцангуудын хооронд агаар болон шингэний солилцоо явагдахад тусалдаг бүтэц юм.
Уушгины байрлал зүй |
|---|
Уушгины гадаргуу | Зүүн уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд | Баруун уушгитай харьцаж байрлах анатомийн бүтцүүд |
|---|
Голтын гадаргуу | - Зүрхний зүүн ховдол болон зүүн тосгуурын хэсэг
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica sinister
- V.pericardiacophrenica sinister
- N.Vagus sinister
- V. hemiazygos
- Truncus sympathicus
- Aorta thoracica
- A. subclavia sinistra
| - Зүрхний баруун тосгуур болон баруун тосгуурын хэсэг
- Улаан хоолой
- Дараах судас мэдрэлүүд
- N. phrenicus
- A.pericardiacophrenica dextra
- V.pericardiacophrenica dextra
- N.Vagus dextra
- V.Azygos
- Truncus sympathicus
- V. cava superior
- V. brachiocephalica dextra
|
Өрцний гадаргуу | |
Хавирганы гадаргуу | - Хавиргатай
- Хавирга хоорондын булчингууд
- Хавирга хоорондын мэдрэл болон артери венийн судсууд
|
Өвчүүний эгц голоор краниал-каудал чиглэлд татсан шугам (Linea mediana anterior, midline). Ялгах нь: Linea sternalis - өвчүүний хоёр захаар татсан шугам.
2020 онд АНУ-д 27,600 гаруй ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Өмнөд Солонгос, Монгол, Япон зэрэг орнуудад ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байдаг.Хүйс: ♂ > ♀Монголын ард түмний уламжлалт халуун цай, хоол хүнс, мах идэх нь ходоод, улаан хоолойн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болохыг Доржготов нарын судалгаанд дурдсан байдаг. Монгол улсын хэмжээнд 2010-2019 оны хооронд ходоодны хорт хавдрын 8137 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 2019 онд ходоодны хорт хавдрын 1046 шинэ тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 232 (28.5%)-оор, өмнөх оноос 145 (16.1%)-аар тус тус нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин (10000 хүн амд ногдох) 2019 онд 3.3 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 0.5-аар, өмнөх оноос 0.4-өөр тус тус нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийг хүйсээр харвал 2019 оны байдлаар 68.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж 2010 оныхоос 7.0 пунктээр нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин 2019 оны байдлаар эрэгтэйчүүдийнх 4.6 болж, эмэгтэйчүүдээс 2.2 дахин, 2010 оныхоос 1.6-гаар их байна. Насны бүлгээр харвал 50-аас дээш насныхан 82.7 хувийг эзэлж, 2010 оныхоос 10.2 пунктээр нэмэгдсэн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг газар зүйн бүс нутгаар харьцуулан үзэхэд 2010 онд төвийн бүсийн өвчлөлийн түвшин 1.2 болж, улсын дунджаас 1.1-ээр бага бусад бүсэд улсын дунджаас 0.2-0.7-гоор их байсан. Харин 2019 онд хангайн бүсэд улсын дундажтай адил бусад бүсэд улсын дунджаас 0.2-1.1-ээр их байна. Баруун бүсэд хамгийн их 4.4 болж, 2010 оныхоос 1.7 дахин өссөн байна.Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшинг 2019 оны байдлаар, аймаг, нийслэлээр харвал Дорноговь, Улаанбаатар, Сүхбаатар, Булган, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгорт улсын дунджаас 0.4-1.4-өөр бага, Дархан-Уул аймагт улсын дундажтай адил, бусад аймагт 0.1-4.6-гаар их байна. Ходоодны хорт хавдрын өвчлөлийн түвшин хамгийн өндөр нь Увс аймаг, хамгийн бага нь Баянхонгор аймаг байна.